Хоёр давхар ногоон автобусны талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тайлбар гаргажээ.
Дээрх автобус нь анх туршилтаар ирэхдээ хоёр тэнхлэгтэй байсан ч гэрээ байгуулж, худалдан авсны дараа нэг тэнхлэгтэй болсон нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс:.
-Энэ талаар "Худалдан авах гэрээнд нэг тэнхлэгтэй 10.5 метр урт 10 ширхэг цахилгаан автобус гэж заажээ. Иймд гэрээнд зөрчилгүй гэсэн үг. Гэхдээ гэрээ байгуулахаас өмнө туршилтаар явуулсан хоёр автобус нь 12 метр урттай, хоёр тэнхлэгтэй байсан.
Яагаад нэг тэнхлэгтэй, 10.5 метр болгож өөрчилж гэрээнд тусгасан гэдгийг тэр үед ажил хариуцсан хүмүүс мэднэ. Цаасан дээр үлдсэн баримтад ингэж тусгасан байна" хэмээн тайлбарлав.