Голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлж дуусчээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Шунхлай трэйдинг компанитай харилцан тохиролцож, үерийн эрсдэл бүхий газрыг чөлөөллөө. Сэлбэ, дунд голын голдирол дээр зөвшөөрөлгүй олгосон газрыг цаашдаа харилцан тохиролцож цуцална. Энэхүү чөлөөлөгдсөн газар дээр ногоон байгууламж байгуулж, нийтийн эдэлбэр болгон тохижуулна" гэв.