Монголын Бурхан шашины төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц Монголын бурхан шашны төв - Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамбаас энэ сарын 2-ны өдөр албан ёсоор чөлөөлөгдсөн билээ.
Харин шинэ хамбаар БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг томилохыг Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.
Одоо харин түүнийг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг гүйцэлдэлдүүлэх дутуу байгаа билээ.
Энэ талаар Гандантэгчинлэн хийдээс энэ үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр хийнэ гэж мэдээлсэн юм.
Тэгвэл арваннэгдүгээр сарын 14 эсвэл 28-ны алинд болохыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Арваннэгдүгээр сарын 14 нь билгийн тооллоор намрын адаг сарын сүүлийн өдөр, шинийн нэгэн дашнямтай өдөр юм. Өвлийн эхэн сар арваннэгдүгээр сарын 15-аас эхэлнэ.
Харин арваннэгдүгээр сарын 28 нь өвлийн тэргүүн сарын 16 бөгөөд балжиннямтай өдөр тохиож байна. Энэ өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, номын авшиг авахад сайн гэж заажээ.