x

Урт цагааны гудамжийг дахин төлөвлөхөд мэргэжлийн хүмүүс оролцуулахыг шаардав

Урт цагаан барилгыг нурааж, дахин төлөвлөх асуудлаар Нийслэлийн Захирагчийн албанаас иргэдийн дунд санал асуулга явуулж эхлээд байгаа. Тэгвэл энэ санал асуулгатай холбогдуулан архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Урбан иргэдийн форум, Хүрээ архитекторууд ТББ, Антитезиз ателье зэрэг ТББ-ууд, судлаачид нэгдэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан шаардлага хүргүүлэхээр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Ц.Уянга: 

-"Хотын төв буюу бага тойрууд Улаанбаатар хотын анхны архитектурын төлөвлөлт гарч байсан түүхтэй. Улаанбаатар хот үүссэн түүхийг арчиж хаях гэж байгаа нь хамгийн том аюул.

Нэгэнт иргэдийн дунд санал асуулга явуулах гэж байгаа бол хэлбэр төдий биш мэргэжлийн хүмүүсийн санал асуулгыг оролцуулдаг бусад өөр хувилбаруудыг гаргаж өгөхийг шаардаж байна. Урт цагааны гудамжийг үндсэн төлөвлөлт, агуулгаар нь хөгжүүлэн сэргээн засаж, анхнаасаа явсан жуулчны гудамж гэдгийг нь хадгалсан төлөвлөлтийг гаргах ёстой" гэв. 

"Монгол Улсын барилгын салбарт гавьяатай нэгэн болох Б.Дамбийнням гуайн гол сор бүтээлүүдийн нэг нь Урт цагааны барилга"

Урт цагааны барилга нь яагаад үнэ цэнтэй талаар архитектурч Б.Батзориг:

-"Урт цагааны барилгын архитектурч нь Монгол Улсын барилгын салбарт гавьяатай нэгэн болох Б.Дамбийнням юм. Түүний энэ хотыг байгуулахын тулд өөрийн ур мэдлэгээ дайчилж ажиллаж байсан цаг хугацааг өнөөдөр үгүйсгэж байна. Энэ хүний хийсэн нэлээд олон бүтээлүүдээс гол соруудын нэг нь Урт цагааны барилга юм. Барилгын салбар үүсэж хөгжсөнөөс хойш Урт цагаан гэдэг барилга барилгыг яаж барих урлаг, технологийг яаж ашиглах талаар сургаж ирсэн. Иймд гавьяат барилгачдынхаа хийсэн бүтээлүүдийг хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх бодлогыг илүү гаргадаг байгаасай гэж хүсэж байна" гэлээ.  

"Улаанбаатарын түүхэн төвд хотын уран барилга, төлөвлөлт, цогц байдлыг эвдсэн янз бүрийн объектуудыг барьж эхэлсэн" 

Ц.Дэмбэрэл: 

-"Өнөөдөр бид Улаанбаатар хотын түүхийн төгсгөлийн хэцүү цаг үеийг туулж байна. Бидний нүдэн дээр Улаанбаатар хотын ой санамжийг устгаж байна. Энэ үйл явц нэлээд олон жил үргэлжиллээ. Улаанбаатар хотын ерөнхий дүр төрх кино, ном зохиол, хүмүүсийн толгойд үлдэх байх. Гэхдээ эдгээрээс хамгийн бодитой нь барилгууд юм.

2000 он гарснаас хойш Улаанбаатар хотын түүхэн төв гэж нэрлээд байгаа хааш хаашаагаа 500-хан метр энэ орон зайд хотын уран барилга, төлөвлөлт, цогц байдлыг эвдсэн янз бүрийн объектуудыг нэг нэгээр барьж эхэлсэн. Нэг мэдэхэд л бид Улаанбаатар хотын түүхэн төвийг алдаж байна. Энэ барилгын эзэн нь Улаанбаатар хотын өмчийн харилцааны газар. Хувийнх нь өмч байсан бол тордоод, тоос ч хүргэхгүй үлээгээд зогсох байх. Энэ хүмүүсээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Нийтийн өмчийг тордолгүй ийм болтол нь явуулчхаад одоо муу муухайгаар нь дуудаж энэ барилгыг гутааж байгаа нь буруу" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 29 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 38 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 1 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 28 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 50 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top