Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий иргэдэд төрийн одон, медаль гардуулжээ.
Тодруулбал, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцаа, хамтын ажиллагаа, соёлын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг нь үнэлж, БНСВУ-ын иргэдэд төрийн одон, медаль хүртээсэн байна.
Алтан гадас одонг:
-
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Чан Нгуен Чук
-
БНСВУ-ын орчуулагч, зохиолч Хоанг Тхүй Тоан
Найрамдал медалийг:
-
БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан Нгуен Фыөнг Нга
-
БНСВУ-д суугаа Өргөмжит консул Суан Хань Нгуен
-
БНСВУ-ын сэтгүүлч Ле Монг Чиен нарт гардуулжээ.