x

Согтуугаар жолоо баривал эрх хасах, торгох, 7-30 хоног баривчлах ял шийтгэнэ

УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийн заалтуудыг дэмжсэн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн ял оногдуулахыг намын бүлэг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-"Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд авлига албан тушаалын гэмт хэргийг магадланд оруулах буюу хугацаанаас нь өмнө суллахгүй.

Бага насны хүүхдийг хүчиндэх болон хөнөөх гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байх заалтыг бүлэг дэмжлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах асуудлыг Засгийн газраас хуулийн төсөлд оруулсан байсан. Бүлгийн хурлаар уг заалтыг хасаж, одоогийн мөрдөгдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийг дамжуулж, задруулж байгаа эрх бүхий субъектэд хамаатай заалт болохоос мэдээллийг олж авч байгаа сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй учир одоогийн хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд эрүүгийн хуулиар хорих ял оноох хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсгээс эхний удаа Зөрчлийн хуулийн дагуу шууд хорихгүйгээр эрх хасах, торгох, 7-30 хоног баривчлах арга хэмжээ авах, хоёр дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргавал хорих ялаар шийтгэх зарчмын өөрчлөлтийг дэмжсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 58 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 25 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 47 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 28 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 39 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 45 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top