x

1008 айлын орон сууцны төслийн үндсэн бүтээцийн ажил дуусжээ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөл 2019 оноос эхэлсэн. Хотын дарга Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон холбогдох албаныхан тус төслийн явцтай танилцлаа.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК, туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах аж.

Тус төслийг БНХАУ-ын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөд зориулах шаардлага тавьсан. Иймд нийслэлийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-нд уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлээд буй.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хууль батлагдвал ирэх жилээс хэрэгжих гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн зүгээс нэгдүгээр ээлжид нам давхрын, 12 мянган айлын орон сууцны төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс төслийн хүрээнд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Уг тендер, сонгон шалгаруулалтад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой” хэмээв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Таны хувьд Хотын даргаар томилогдоод удаагүй байгаа ч маш чухал шийдвэрүүдийг гаргаж байгаа. Элчин сайдын яам болон БНХАУ-ын компаниудын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй барилга, бүтээн байгуулалтын ажлыг ямагт дэмжиж ажиллахад бэлэн байна” гэв.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөлд ойролцоогоор 300 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 50-60 орчим инженер, техникийн ажилчид мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Найман блок барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаж, 21 давхартаа хүрсэн аж. Цаг агаар хүйтэрч байгаа тул дулаалгын арга хэмжээ авч, техникийн давхрууд болон хуурай маягийн гадна фасад, цонх угсралт, дотор сантехникийн ажлуудаа үргэлжлүүлнэ гэдгийг төслийн нэгжээс онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 18 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 27 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 50 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 17 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 39 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 20 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 31 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 38 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top