Хаягдсан нохой муурны асрамжийн газрыг тодорхой байршлуудад нээхээр ажиллаж байна хэмээн мэдээллээ.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа "Нохойгоо хараа хяналтдаа байлган бусдад гэм хор учруулахгүй байх, тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх нь иргэний үүрэг. Иргэд нохой муурныхаа үржлийг зогсоох арга хэмжээ авдаггүйгээс тэнэмэл, золбин гэгдэх нохой, муурны тоо нэмэгдсээр байна. Энэ асуудлыг муур, нохдод spay хийх аргаар шийдвэрлэхээр мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажлыг эхлүүлсэн" гэлээ.