x

С.Баярцогт: Өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй

Өчигдөрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "400 автобус" гэх гарчигтай, эл хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөөр байна. 

Хотын шинэ дарга Х.Нямбаатар ажлаа аваад хамгийн эхний мэдээлэлдээ "2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн" хэмээн мэдээлсэн. Цаг хугацааг нь хөөвөл энэхүү хэрэг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах юм. 

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт 15 жилийн өмнөх энэхүү худалдан авалтын талаар тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Шинээр томилогдсон Хотын дарга Х.Нямбаатар 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, улс орныг хохироосон, 35 тэрбум төгрөгийн хохирол гаргасан гэх мэдээллийг гаргалаа. 400 хуудас баримт бичиг дундаас ганцыг нь сугалж гаргаад, нийгмийн сүлжээгээр тараалаа. Энэ бол дутуу мэдээллийг зориуд гаргаж, олон түмнийг төөрөгдүүлсэн, эрх баригчдын увайгүй үйлдэл учраас тайлбарлах зайлшгүй шаардлага гарлаа. 

2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаж, нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Үүнд "Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах нийт 38.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай" гэсэн байгаа.

Мөн энэ өдөр 63 дугаар тэмдэглэл гарч, өвлийн улиралд эхлэхээс өмнө нийтийн тээврийн 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэх хязгаарлагдмал тендерийг зохион байгуулахыг Х.Баттулга сайдад даалгасан. Засгийн газрын шийдвэр ингэж гарсан. Тэр үед төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хуулийн зохицуулалт нь төрийн захиргааны төв байгууллага, яам, агентлаг бүгдээрээ захиалагч болоод, өөрсдөө тендерийн хороогоо байгуулж, тендерийн үйл ажиллагааг явуулдаг байсан.

Харин нэг тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдан авах юм уу, гурван тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээ хийлгэх бол Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг байв.

Засгийн газрын шийдвэр гарснаас хоёр хоногийн дараа Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл хүссэн албан бичиг ирүүлсний хариуд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосноор олон улсын хязгаарлагдмал тендер зарлагдсан. Ингээд Япон улсын Nissan Motors, Hino Motors, БНСУ-ын Hyundai Motors, Daewoo Bus Global компаниудад тендерийн баримт бичгийг хүргүүлсэн. Тухайн үед нийслэлд үйлчилгээнд явж байсан автобуснууд нь эдгээр компанид үйлдвэрлэгдсэн тул тэдэнд хандсан. Тендерийг явуулахад зөвхөн Daewoo Bus Global санал ирүүлсэн ч Үнэлгээний хороо нь шаардлага хангаагүй гэж үзсэн тул татгалзсан. Гэхдээ тус компаниас ирүүлсэн техникийн шаардлага, үнэ нь бидний шаардлагад нийцсэн, төсөвлөгдсөн хөрөнгөд багтахаар байгаа гээд хуулийн дагуу шууд гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг ЗТБХБЯ-наас Сангийн яаманд хүсэлт ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хязгаарлагдмал тендер зарлахад нэг ч компани тэнцээгүй бол тухайн хуулийн 30 дугаар зүйлийн дагуу шууд гэрээ хийх эрх нээгддэг. Иймд Сангийн яам зөвшөөрөл өгсөн.

Бүх зүйл хуулийн дагуу, тогтоол шийдвэрийн хүрээнд явагдсан. Мөнгөнүүд нь яаж шилжсэн, хэн баталгаа гаргасан, ирэхэд нь хэн хүлээж авсан гээд бүх материал нь Сангийн яамны архивт бий.

Одоо болсон, нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор явсан анхны тендертэй холбоотой бичиг баримт дээр миний биеийг болон АН-ыг холбох гэж байгаа үйлдэл дээр нь эсэргүүцэл илэрхийлж байна. Өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 23 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 31 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 55 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 22 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 44 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 25 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 35 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 42 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top