АТГ-аас Хотын даргаар ажиллаж байсан хэд хэдэн хүнээс мэдүүлэг авч, Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг авлига авсан гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай баривчилсан билээ.
Тэгвэл Хотын дарга асан М.Энхболдоос мөн мэдүүлэг авчээ.
Тодруулбал, Хотын дарга асан М.Энхболд газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн байна. Харин Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилжээ. Түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа тул 48 цагийн хугацаатай баривчилсан байна.
АТГ-аас газар олголт болон автобус худалдан авсан асуудлаар баримтыг нотлох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Дашрамд, Хотын шинэ дарга Х.Нямбаатар "2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаад байгаа" гэж мэдэгдсэн билээ.