x

Аравдугаар сар ба ахмадын өдөр

Аравдугаар сар 1. Архи зардаггүй өдөр гэж үү... Үгүй ээ, албан ёсоор ахмадын баяр юм. Басбилгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн бараг л тэдний баяр. Ингээд жилдээ энэ хоёр өдрөөр бид ахмад настнууддаа баярын мэндийг шинэ, хуучин хоёр аргаар дэвшүүлээд бусад өдрүүдэд нь тэдний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай бараг ярихгүй... Хар ярианы хэлэнд бол ахмад настан гэх албаны аятайхан нэршлийг ч ховорхон дурдана, хавтгайд нь хөгшчүүл гэсгээд л болоо...

Энэ хандлага зөвхөн Монголд л үзэгддэг юм биш аж. Тийм ч учраас “Насжилт нь байгалийн, жам ёсны, түгээмэл үйл явц болохыг хүлээн зөвшөөрөх”, “Ахмад настан нь халамж хүртэгчид, нийгмийн хөгжил саад учруулагчид гэсэн хэвшмэл ойлголтыг халах” хэрэгцээ шаардлага дэлхий дахинд тулгамдаж байна гэдэг дүгнэлт НҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралдаан дээр анх 2014 онд яригджээ.

Монголын хувьд энэ жил бүрийн аравдугаар сарыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлаж, энэ жил “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын улсын уралдааныг ахмадын дунд анх удаа зохион байгуулсан юм. Уг уралдаанд нийт 250 гаран ахмад, нийслэл, хөдөө орон нутгийн 11 баг тамирчин оролцсоноос Сонгино-Хайрхан дүүргийн баг Тэргүүн байр, Улаанбаатар төмөр замын ахмадын холбооны баг Дэд байр, Сүхбаатар дүүргийн баг Гутгаар байрыг тус тус эзэлсэн байна. Тэтгэвэрт гарахыг нийгэм болон хөгшчүүл өөрсдөө ч бас гэртээ суух, хүүхэд харах, хатуухан хэлэхэд нийгмээс тусгаарлагдах явдал гэж хүлээн авдаг хэвшмэл ойлголт өөрчлөгджээ. Тэд гэр сахихыг биш нийгэмтэйгээ харилцах, хамтдаа хөгжих, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндээ хадгалах, хамгаалахыг эрмэлзэж буй амьдралын шинэ хэв маягийг “Жавхаат хэмнэл” уралдаан сурталчилснаараа онцлог. Тэтгэвэртээ гарлаа гээд гэртээ ач, зээгээ хараад суух ахмадууд ховордож, бүгд л бизнес эрхлэгч, багаар бодоход эмээ ТҮЦ ажилллуулж, өвөө таксинд явдаг болсон цаг үе. Төсвөөс хуваарилдаг тэтгэврийн хэдээсээ давсан орлоготой, өвдөж тэвдсэн үед үр хүүхдийнхээ гарыг хардаггүй хөгшдийн тоо нэмэгдэх нь угтаа нийгэм, эдийн засгийн утгаараа улс орондоо оруулж буй асар үнэтэй хувь нэмэр юм. Бидний хөрш Хятад улс л гэхэд тэтгэврийн насныхан болоод тэдний хуримтлал, хадгаламжийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд ахмад настнуудад зориулсан дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, тэдний банкны хадгаламж дахь мөнгө тээвэр, үзвэр үйлчилгээ, энтэртаймент зэрэг бусад салбарт орлого болон эргэлдэж эхэлжээ. Тэд эдийн засгийн идэвхтэй хүн амд ачаалал нэмдэг идэвхгүй бүтэц байхаа больж байна.

Ер нь дэлхийн хүн ам зүйн бүтцэд хамгийн хурдацтай өсч буй насны бүлэг нь ахмад настнууд байгаа нь улс орнуудын ахмадын талаарх уламжлалт ойлголт, хандлага, урдын бодлогоо өөрчлөх асар том хүчин болж эхэлжээ. Өдгөө 60-аас дээш настай 901 сая ахмад настан амьдарч байгаа нь дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байгаа бол 2030 онд 1.4 тэрбум (16.5 хувь), 2050 онд 2.0 тэрбум (21.5хувь) хүрэх төлөвтэй. Хэрэв энэ хандлага хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насны хүн ам болно. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны хүн ам нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна гэж Үндэсний статистикийн хорооны энэ оны тайланд дурджээ. Үүнээс үүдээд Монгол Улсын хүн ам зүйн ачаалал нэмэгдэхээр байгаа. Энэ нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Тодруулбал, 2045 онд гэхэд хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхдийн тоо 50.1, ахмад настан 14.8 болж нэмэгдэхээр байна. Энэ нөхцөл байдлыг урьдаас харсан нийгэм, эдийн засгийн бодлогыг одооноос хэрэгжүүлж, ахмад настны эдийн засаг, нийгэм, соёлын хэрэгцээг хүний эрхийн түвшинд баталгаажуулахгүй бол болохоо байж байна шүү гэдэг асуудлыг НҮБ 2013 оноос хойш эрчтэй ярьж байгаа юм. Манай улс ч бас бодлого, хандлагаа өөрчлөх талаар салбарын хүрээндээ ярилцаж, дор дороо ажиллаж буй. Нэн тэргүүнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг нь анхаарч байгаа ч цаашид эдийн засаг, соёлын хэрэгцээг нь ч бас тусад нь авч үзэх байх аа. 

Геронтологийн үндэсний төв гэж 2005 онд байгуулагдсан. Нэр нь төдийлөн танил биш энэ байгууллага хүний насжилт, хөгшрөл, насжилт дагаж үүсдэг эмгэг, өвчлөлийг судалдаг, эмчилдэг, настны биеэ даах чадварыг хадгалах, дэмжихэд чиглэсэн эмнэлэг юм. Хөгширсөн учраас хүн өвдөх нь гарцаагүй, үглэж янших, гуниж гундах, ганцаардах, зөнөгрөх нь жам ёс гэдэг уламжлалт хандлагыг өөрчлөхөд тэдний үйл ажиллагаа чиглэдэг аж. Насжилт нь жам ёсны түгээмэл зүйл боловч түүнийг дагаж бий болдог бие, сэтгэцийн өөрчлөлт, нийгмийн эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлж, эмчилж сэргээн засч болно гэж үздэг юм байна. Аав, ээжийгээ ахмад настан гээд гэрт нь битгий тушаарай, аль болох идэвхтэй амьдралд оруулаарай. Тэдний хувьд одоо л жинхэнэ өөрийн дураар амьдрах цаг хугацаа нь ирж байгаа шүү. Тэгэхдээ насжилт, настны эмгэг судлалын мэргэжилтнүүдээс тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Энэ мэссэжийг хүргэхийн тулд Геронтологийн үндэсний төв “Жавхаат хэмнэл” ахмадын аэробик дасгалын улсын уралдааны зохион байгуулагчаар ажиллажээ. 

Ахмад гэдэг нь зүгээр л нас заасан тоон утга. Тэд энд эрүүл мэндээ хамгаалах, халамж үйлчилгээ хүртэх гээд зайлшгүй эдлэх эрхээс гадна бусад насныхны нэг адил нийгэм, эдийн засаг, соёлын эрхтэй, “санасан зүйлдээ хүрэх”, “нэр хүндээ хамгаалах”, “бие даасан байдлаа хадгалах” гээд нэжгээдээр тогтохгүй эрхэмсэг оршихуйтай байх эрхтэй юм.

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 23 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 32 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 55 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 22 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 44 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 25 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 36 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 42 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top