Домогт Индиана Жонсын дүрийг бүтээсэн жүжигчин Харрисон Фордын нэрээр шинжлэх ухаанд шинээр бүртгэгдсэн могойн төрөл зүйлийг нэрлэжээ.
Өмнөд Америк тивийн Перу улсын нутаг дэвсгэрээс саяхан илэрсэн энэ амьтныг Tachymenoides Harrisonfordi нэрээр бүртгэсэн талаар эрдэмтэд хэлжээ.
Нэрт жүжигчний байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг эрдэмтэд ийнхүү үнэлсэн байна.
Энэ талаар жүжигчин Харрисон Форд “Эрдэмтэд миний нэрийг дандаа хүүхдүүдийг айлгадаг амьтдад өгсөөр байгааг би ойлгохгүй байна. Би чөлөөт цагаа загалмай оёж өнгөрөөдөг. Би тарьж буй ургамлууддаа бүүвэйн дуу аялж өгдөг. Ингэснээр тэд шөнийг айдасгүй давдаг юм” гэж хошигножээ.
Дашрамд, Харрисон Фордын нэрээр өмнө нь бас нэг төрлийн шоргоолж, аалз зэрэг амьтдыг нэрлэж байсан гэнэ.
Эх сурвалж: BBC