Католик шашны тэргүүн Ромын пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Монгол улсад айлчлах бодолтой байгаагаа илэрхийлж байв. Тэгвэл түүний айлчлалын тов гарчээ.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны Наймдугаар сарын 31-нээс Есдүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийх гэж байна.
Энэ нь түүний Монгол улсад хийх анхны айлчлал юм.
Ватиканы сайтад мэдээлснээр Монгол улсад одоо 1,300 орчим католик шашинтан байдаг гэнэ. Мөн тус сайтад, Ромын пап 1922 онд анх Монголд элчээ томилж байсан ч коммунист засаглалын дарамт шахалтын улмаас үйл ажиллагаагаа явуулж чадалгүй 1992 он хүрсэн тухай дурьджээ.