x

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

  • Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн байгууллага “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат багш цолоор:

  • Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахмад багш Ламжавын Норжин,
  • Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан Дашбалын Батбаяр,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн ахмад багш Батмөнхийн Цэрэндулам,
  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, профессор Дамбын Гэрэлмаа,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Боловсролын яамны ахмад ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Дондогжалын Мөнх-Очир,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Сөүл нүдний төв” ХХК-ийн нягтлан бодогч, Зенитчдийн холбооны тэргүүн Буяндэлгэрийн Дарьцэцэг,
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Орхон аймгийн Соёл, урлагийн байгууллагын ахмад ажилтан Дашийн Цэрэнбат,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Завхан аймгийн Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын жолооч Дашнамжилын Шатарбат,

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Энэрэлт манал” эмнэлгийн ерөнхий эмч Аюурзанын Уранчимэг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • “Монгол эм импекс концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Болормаа,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Их засаг” олон улсын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн зөвлөх профессор Бүдрагчаагийн Дашдаваа,
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ахмадын хорооны дарга Раднаабазарын Эрдэнэцэцэг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Байгаль орчны салбарын ахмад ажилтан Батгомбын Отгонсүрэн,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Минсэлийн Болдбаатар,

Гавьяат тамирчин цолоор:

  • Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин Намжилын Мишигсүрэн,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бүдрагчаагийн Долгоржав,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч, ангаах ухааны доктор Энхжаргалын Баясгалан,
  • Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ерөнхий диспетчер Гармаагийн Ганзориг,

Алтан гадас одонгоор:

  • Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Лувсангийн Заяа,
  • “Өү Кутюр Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Дэмбэрэлсүрэнгийн Отгонжаргал,
  • Голомт банкны Бүртгэл тооцооны газрын захирал Ёндонгийн Пүрэвбат,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн физикийн багш, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын Пунсалдулам,
  • “Мөнгөн тулга цамхаг” ХХК-ийн ерөнхий захирал Сүхбаатарын Баттулга,
  • “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн щит ба бутлагчийн машинч Ёндонгийн Цэцэгдэлгэр
  • Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Чулуунхүүгийн Шинэцэцэг,
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Баасансүрэнгийн Жавхлантөгс,
  • “Хаан хуур” сургалтын төвийн морин хуурын багш Цэгмидийн Батгэрэл,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Монголын ой, тогтвортой байдал эмэгтэйчүүд” холбооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Баясаа,
  • “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Баатарын Даваасамбуу,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Олонлог академи” сургуулийн математикийн багш Гантөмөрийн Батбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медадь хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 21 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 32 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 33 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 56 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 41 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top