x

Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв

Өчигдөр Улс тунхагласны ойн өдөр Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж авсан 870 орчим 16 настан үе тэнгийнхнээ төлөөлөн Иргэний андгай өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар, Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав болон албаны төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн энэ өдөр иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын эрх зүйт иргэн болж байгаад баяр хүргэн, үг хэллээ. Монголчууд бид Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын Эзэнт гүрнийг байгуулсан баатарлаг түүхийн үргэлжлэл. Нөгөө талаар хоорондоо тэмцэлдэж, Их эзэн Чингис хааныхаа байгуулсан Монголын Эзэнт гүрнээ эвдрэлцүүлэн талцуулж, тусгаар тогтнолоо алдаж, Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил тарчилсан гашуун түүх биднийх гэдгийг мартаж болохгүй.

100 жил гэдэг хувь хүнд урт хугацаа боловч улс орны хувьд түүхийн нэг л багц хуудас юм. Иргэн хүн улс орныхоо хөгжилд оролцож, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, өв уламжлалаа хамгаалан дээдэлснээр зуун алгассан ч түүхэнд мөнхрөн үлддэг гэдгийг Ерөнхий сайд  тодотгоод Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав болон Ардын хувьсгалыг манлайлагч, үе үеийн цогтой эх орончдын гавьяаг санууллаа.


 
“Монголчууд 1924 оны энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиараа Ардын эрхийг тэргүүнд тавьж, Ази тив дэх хоёр дахь Бүгд Найрамдах Улс болсон төдийгүй эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг нээсэн дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Үндсэн хуулиар байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар зааж, төрийн байгууллагуудыг ардчиллын үндсэн дээр сонгон байгуулах зарчмыг тусгаж, шашин шүтэх эрхийг нээлттэй үлдээж, шашны хэргийг төрийнхөөс тусгаарласан. Улмаар Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд  НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж, Монгол төрийн алтан соёмбот далбаа НҮБ-д мандсан. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон, Ази тив дэх ардчиллын Баянбүрд болжээ” гэв.  Ерөнхий сайд 16 настнуудад хандан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриаллаа.

Энэ жил 62,688 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж байна. Иргэний андгай өргөх ёслолыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2 цаг 54 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 3 цаг 8 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 3 цаг 58 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 4 цаг 16 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 31 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч...
Top