x

Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Тус хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон ач холбогдлын талаар Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг УИХ-аар баталлаа. Тус хуульд орсон гол өөрчлөлт юу вэ?

-Энэ хууль маань хамгийн нэгдүгээрт, Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалтаар эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дэлхийд тунхагласан ганц орон шүү дээ. НҮБ хүлээн зөвшөөрсөн энэ статусаа хуулиар баталгаажуулж байгаа хэрэг юм. Харин дараагийн гол өөрчлөлт бол монголчууд ямар ч төсөл дээр таван хувийн л АМНАТ авч ирснийг өөрчилсөн явдал. Хэрвээ ураны үнэ өсвөл АМНАТ дагаж өсдөг, хэрвээ буувал таваас доош буудаггүй байх өөрчлөлт оруулсан.

-Яагаад ийм өөрчлөлт хийх шаардлагатай болсон юм бэ?

-Хэд, хэдэн үндсэн шалтгаан байна. Ирэх 2025 он гэхэд дэлхий дээр 120 орчим мянган тонн уран буюу шар нунтгийн эрэлт бий болно. Гэтэл хүн төрөлхтний шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадал 80 орчим мянга л байна гэсэн судалгаа бий. Энэ бол ирээдүйд ураны үнэ тэнгэрт хадна гэдгийг хэлээд байгаа юм. Тийм болохоор үнэ нь өсвөл өсдөг, буурвал буурдаг системийг урьдчилан харж, оруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой шиг гэрээ хийхдээ гэрээ, хуулийн өөрчлөлтийг цуг оруулж ирдэг байсан. Түүнээс болоод бид ашгаа ирээдүйд авна, авахгүй гэсэн бөөн хэрүүл болж байна. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлээд хуулиа тодорхой болгочихъё. Түүндээ тааруулж, гэрээ хэлэлцээрээ хийе л гэж байгаа юм. Мөн нөхөн сэргээлттэй холбоотой мөнгө төгрөгөө их тодорхой болгож өгсөн. Монголбанкны тусгай санд байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай мөнгийг байршуулдаг байхаар болсон. Энэ их аятайхан өөрчлөлт болсон гэж бодож байгаа.

-Гурван төрлийн АМНАТ ярьж байсан. Хөрөнгө оруулалтын 34 хувьд оногдох хувиа л АМНАТ-өөр авч байгаа хэрэг гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Тухайн компанийн мөнгөөр хайгуул хийсэн бол төр 34 хувь эзэмшинэ. Эсвэл төрийн мөнгөөр хайлт хийсэн бол тухайн ордын 51 хувийг төр эзэмшинэ гэсэн заалт бий. Гэвч энэ хувьдаа таарсан хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг. Тэгээд бөөн асуудал болсон түүх бий. Харин үүнийг АМНАТ-өөр орлуулъя л гэж байгаа юм. Ер нь УИХ нь цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, экспортлох бодлогоо хяначихдаг. Засгийн газар нь Их хурал руугаа оруулчихдаг уян хатан систем бий болж байгаа явдал нь цөмийн энергийн салбарт урин хаврыг дуудсан өөрчлөлт боллоо гэж гэж бодож байна. Гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан энэ үед мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх томоохон эерэг дохио боллоо. Хөрөнгө оруулагч нарт ч итгэл төрүүлэх зүйл болж байгаа байх гэж бодож байна.

-Хуулийг хэлэлцэж байхад ганцхан төсөлд зориулаад хуулиа өөрчилдөг ойлголт гадаад талдаа үүсэх вий гэдэг зүйлийг зарим гишүүд ярьж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Харин ч ийм ойлголт төрөхөөс сэргийлэхийн тулд бид хуулиа өөрчилж байгаа юм. Энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд өөрчилж байгаа хэрэг. Түүнээс биш ганцхан Францад зориулж өөрчлөөгүй. Тэгээд ч энэ салбарт Франц гэдэг бол ганцхан л оролцогч шүү дээ. Өөр олон орон бий. Нэмээд хэлэхэд, 27 жилийн өмнө манайхтай хамт анх уран ярьж эхэлсэн Казахстан улс өнөөдөр тасраад алга болсон. Тэр хэмжээгээрээ эдийн засаг нь өссөн. Шинэ нийслэлээ барьчихсан. Дахиад атомын станц барих талаар санал асуулга явуулахад ард иргэдийнх нь 71 хувь дэмжиж байна. Гэтэл манайх эсэргүүцсээр л байна шүү дээ. Ер нь уран олборлож, экспортолно гэдэг бол атомын цахилгаан станцтай болоход 10 алхам ойртож байна гэсэн үг. Тэгэхээр бид ямар ч байсан хуулиа батлаад авчихсан нь сайн хэрэг.

-Энэ салбараа хөгжүүлээд атомын цахилгаан станцтай болоод явахын тулд таныхаар цаашдаа ямар, ямар өөрчлөлтүүд хийвэл зохих вэ?

-Би саяхан Эдийн засгийн хөгжлийн яамны Үндсэн хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Ингэж байхдаа Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдчихлаа. Ингээд сэтгэл ханаж болохгүй. Эдийн засаг хөгжлийн яамнаас газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйгээ тодорхой болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн. Энэ байдлаа бид тодорхой болгож байж дэлхийн хэмжээний тоглогч болно. Хятад гэхэд л газрын ховор элементийн ганцхан ордоосоо л манай олдог бүх мөнгийг олж байна. Гэтэл манайх Халзан бүрэгтэй ордоо хаах тухай ярьж байна. Дэлхий нийт өндөр технологи, соронзон материал, хиймэл оюун ухааны зүг явж байна. Энэ бүхэнд хамгийн чухал зүйл чинь газрын ховор элемент. Тиймээс бид энэ талын бүх зүйлээ сайтар цэгцлэх хэрэгтэй. Манайх хамтарсан засаг байгуулаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татъя гэж байна. Гэвч үүнд нэг их ухаан хэрэггүй. Халзан бүрэгтэйн орд явбал л хөрөнгө оруулагч ирнэ. Явахгүй бол үргэнэ. Энэ бүхэн маш энгийн. Томоохон төслүүдийг ингэж хардаг болох хэрэгтэй байна. Мөн эдийн засгаа, өндөр технологийг хөгжүүлэхийн тулд нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын шинжлэх ухаанд хандах хандлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Бид одоо Түвд болох уу, орчин цагийн өндөр хөгжилтэй улс болох уу гэдэг сонголт дээр байгаа гэж боддог.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 1 цаг 54 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2 цаг 8 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2 цаг 58 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 3 цаг 16 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 31 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 39 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч...
Top