x

Хөгжлийн банк өөрийн өмчлөлд шилжсэн дараах үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана

Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулан ажиллаж байна. Банкнаас зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа боловч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулах нөхцөл байдал үүссэн юм.

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар нийт 270.8 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс Засгийн газрын тогтоолын хүрээнд зээлээр худалдсан үнийн дүн 91.5 тэрбум төгрөг, ашиглалтад орсон худалдан борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгө 29.7 тэрбум төгрөг, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 149.6 тэрбум төгрөг байна.

Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:

  • Бүрэн ашиглалтад орсон буюу худалдан борлуулахад бэлэн

  • Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй

  • Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө

Хөгжлийн банкны зүгээс энэ удаа худалдан борлуулахад бэлэн, маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг борлуулахаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй болон дуусаагүй барилгуудын тухай мэдээллийг цаг тухай бүрд танилцуулан хүргэж ажиллах болно.

ӨМЧЛӨХ БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл эзэмшилд шилжин ирсэн 2023 оны 06 дугаар сарын 15 өдрөөс зарж борлуулахаар олон нийтэд хүргэж буй ҮХХ-ийг танилцуулж байна. Үүнд:

Ангилал

Нэрс

Бүртгэлтэй дүн

/Худалдах үнэ төгрөг/

Зориулалт

Үл хөдлөх хөрөнгийн тоо

3

Өмчлөлийн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах

“Капитал банк” ХХК – Амины орон сууц

867,6

Амины орон сууц

1

“Капитал банк” ХХК –  Даймонд центр

692.4

Үйлчилгээ

3

“Болор шүр” ХХК – СБД 6-р хороо 48-р байр 1401, 1402 тоот

1,196.77

1

“Модун” ХХК – Ла Колина хотхон

1,799.17

Орон сууц

12

“Модун” ХХК – Барилга Мега стор В1

1,437.96

Үйлчилгээ

1

Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж авсан үнэ дээр тухайн хөрөнгийг эзэмшихтэй холбоотой гарсан болон худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдах суурь үнийг тогтоосон бөгөөд 3 сар тутамд шинэчлэн тогтоох юм.

Хөгжлийн банкны зүгээс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн байршил тус бүрд газар дээр нь байрлан танилцуулах бөгөөд худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй шилэн ажиллахаар төлөвлөж байна.

Худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны цахим хуудасны ҮХХ-ийн мэдээлэл цэснээс энд дарж авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 42 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 56 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 1 цаг 46 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 2 цаг 4 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 26 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 37 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top