Визийн цаг товлоход хураамж шаарддаг визийн агентлагуудаас болгоомжлохыг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас сэрэмжлүүллээ.
Визийн хураамжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp-д тодорхой оруулсан байдаг бөгөөд ярилцлагын цаг товлох эсвэл товлосон цагаа өөрчлөхөд нэмэлтээр хураамж төлөх шаардлагагүй юм.
Хэрэв та визийн үйлчилгээтэй холбоотойгоор залилан мэхлэлтэд өртөж байсан эсвэл танаас хэн нэгэн нь визийн хураамжаас гадна өөр бусад төлбөр төлөхийг шаардаж байсан бол fraud@ustraveldocs.com хаягаар тус ЭСЯ-нд хандахыг зөвлөлөө.
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ