x

5-6 баллын газар хөдлөлт Улаанбаатарт болбол ямар нөхцөл байдал үүсэхийг хэлэхээс ч айж байна

Гамшгаас урьдчилан сэргийлэх иргэний зөвлөлийн тэргүүн Б.Энхмандахтай ярилцлаа. Тус байгууллага нь гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр байгуулагдсан анхны олон нийтийн байгууллага юм.  


-Монгол Улсын хувьд ямар гамшиг хамгийн эрсдэл ихтэй вэ, энэ чиглэлийн байгууллагын хувьд ямар ажил хийж байна вэ?


-Ган, зуд, үер ус, газар хөдлөлт зэрэг гамшигт үзэгдлийн аль нь ч Монгол Улсад болзошгүй эрсдэлтэй. Гэвч өнгөрөгч хугацаанд Mонгол улсад хийсэн гадны байгууллагын судалгаа, төрийн бодлогын баримт бичгүүд төлөвлөлт дээр ажилласны дараагаар газар хөдлөлтийн аюул Монгол Улс, тэр тусмаа хүн амын тал нь төвлөрөн сууж буй нийслэл хотод маань тулгамдаад буй гол эрсдэл гэж харж байна.

Жил бүр газар хөдлөлтийн давтамж ихэсч, баллын хэмжээ нэмэгдэж байна. 22-ийн товчоогоор ороод ирчихсэн гэж ярьдаг шиг хэзээ ч гэнэтийн газар хөдлөлт сүйрэл дагуулж мэдэхээр байна. 
Яг үнэндээ зөвхөн газар хөдлөлтийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр онцгойлон үзэж, УИХ хоёр гурван ч удаа хаалттайгаар хуралдсан, мөн нууцын зэрэглэл бүхий төлөвлөгөө гаргасан, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулж Шадар сайдаар ахлуулан ажиллуулах болсон, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, гамшгийн бэлэн байдлын сургалтуудыг идэвхижүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан гээд анзаарч харах юм бол мэдээлэл бүхий хэсэг нь идэвхижиж байна.   
Гамшгаас Урьдчилан сэргийлэх иргэний зөвлөлийн гишүүд маань хуульчид, судлаачид, шинжээчдээс бүрдсэн. Бидний хувьд цугларсан мэдээлэл судалгаан дээр түшиглээд газар хөдлөлтийн эрсдлийг зөвхөн төрийн байгууллага бууруулж чадахгүй гэдгийг ойлгосон. Өнөөдрийг хүртэл судалгааны түвшинд ажиллаж байна. Одоо олон нийт рүү чиглэсэн, төрийн байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болж байна. 


-Бид ер нь газар хөдлөлтөд хэр бэлтгэлтэй байгаа вэ?


-Шуудхан хэлэхээс айж байна. 5-6 баллын газар хөдлөлт болох юм бол Улаанбаатар хотод ямар нөхцөл байдал үүсэхийг хэлэхээс ч айж байна. Өнгөрөгч хугацаанд Франц, Японы мэргэжлийн байгууллагаас Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдлийн талаар судалгаа хийсэн. Тэр хэмжээний газар хөдлөлт болох юм бол хотын тал нь нурна, 2 сая тэвш самосволоор зөөх нуранги үүснэ гээд төсөөл дөө. Ганцхан үйлдвэрийн дээвэр шатахад унтрааж чадахгүй сандралдаж байсан улс энд тэндгүй хэдэн зуугаар нь газар хөдлөлтөөс үүдэлтэй галыг яаж унтраах уу. Харилцаа холбоо, эмнэлэг нь яах билээ гээд нөхцөл байдлыг харах юм бол айдас төрөхгүй байхаас аргагүй. 


Газар хөдлөлтийн аюулыг зарлан мэдээлэх ажлыг хэдэн тэрбумын тендэрт хэнийг ялуулсан бэ, ажлаа хэрхэн хийсэн бэ, тэрний үр дүнд иргэд гамшгийн мэдээллийг хэдэн секундын өмнө мэдэх боломжтой вэ, энэ хугацаанд хүн барилгаас гарч амжих уу гээд ухаж эрэн сурвалжлах ноцтой сэдвүүд хэвлэл мэдээллийнхэнд уг нь бий. 


Өнгөрөгч хугацаанд газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэчнээн барилга сургууль цэцэрлэгийг сонгож хийхэд хэд нь нурах эрсдэлтэй байсан бэ, тохиолдлын дараагаар  гээд дүгнэлтүүдийг олж мэдэх юм бол асуудлыг өөрөөр харах байх. 


-Газар хөдлөлтийн гамшгийн талаар төрөөс хэрхэн ажиллаж байгаа вэ?


-Өнгөрөгч онд Гамшгаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Бидний судлаачид өргөн баригдах үеээс нь батлагдах хүртэлх хэлэлцүүлэгт нь байсан. Хуулийн хэрэгжилтийг мөн л харж л байна. Харамсалтай нь хэрэгжихгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд журам гаргаад явах байтал засгийн ажил удааширч одоог хүртэл гаргаагүй олон журам байна. Байгууллага олон нийтэд мэдээлэл өгөх ажил үнэндээ хангалтгүй байна. Төр чадлаараа л ажиллаж байгаа байх. Гэвч энэ нь хангалтгүй байна. 


-Өнгөрөгч өдрүүдэд Оросын Кемеровт худалдааны төвд гарсан галаас болж олон арван хүн эндээд байна. Ер нь манай олон нийтийн газрууд гамшиг осол гэнэтийн зүйлд бэлэн байж чадаж буй болов уу? 


-Үзвэрийн танхмын хаалгаа түгжиж орхиод зугтааснаас болж олон хүүхэд эндсэн, эцсийн мөч хүртэл аврал эрж гэрийнхэн рүүгээ холбогдсоор байсан харамсалтай хэрэг гарсан. Мөн өнгөрөгч онд Малайзад сургуульд гал гарахад гарц хаагдаад 20 гаруй хүүхдүүд цонхон дээрээ шавж, төмөр хамгаалалтын торны цаана тусламж хүссээр эндсэн тохиолдол ч бий.  Энэ бүх нөхцөл байдал одоо ч монголд хаа саагүй байгаа шүү дээ. Ийм эрсдлийг бид өөрсөддөө тохиолдвол хэрхэх вэ гэж бодох л хэрэгтэй. Таны хүүхдийн суралцаж сургуулийн барилга газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэйг мэдэхгүй л биз дээ.

Манайд аврах гарцууд цоожтойгоос эхлээд ноцтой асуудлууд түгээмэл байна. Бүр дээд давхартаа олон нийтийн арга зохион байгуулдаг хэрнээ зөвхөн лифтээр үйлчилдэг газар ч байна. Онцгой байдлын газарт маань гал унтраах онгоц байхгүйгээс гадна, есөөс дээш давхарт гарсан галыг унтраах хэрэглэл байхгүй. Ядаж үүнээс дээш давхарт гал гарвал унтраах системийг тоноглохыг нь хуульчилсан норм стандарт байдаггүй гээд асуудал их л байна.  


-Цаашид та бүхний хийх ажил юу вэ?


НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах байгууллагаас Монголд ирээд Гамшгийг даван туулах түүний эрсдлийг бууруулахад хувийн хэвшлийн аж ахуй нэгж, ЖДҮ-ийн баримтлах стратегийн хуралд оролцсон юм. Уг хуралд оролцогчдод нэг зүйлийг ойлгуулахыг чухалчилсан нь “гамшгийн бэлэн байдалд зарцуулсан зардал нь гамшгийн дараа сэргээн босгох зардлаас илүү ач холбогдолтой, үр дүнтэй” тухай юм. Бидний хувьд ч гамшиг болсны дараа гэнэт ухаарч хариуцлага ярьж, шуугих, сандрах тухай биш урьдчилан сэргийлж, хариуцлагажуулж, мэдээлэлжүүлж гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд ажиллана. Олон нийтэд ямар аюул тулгаад буйг мэдэхэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслах хэрэгтэй байна.


Гэвч бид юу хийх гэхээс илүү та өөрөө юу хийх ёстой гэдгээ уг нь нэг удаа бодох хэрэгтэй. Гамшигт үе тохиолдвол харилцаа холбоо тасарч эмх замбараагүй байдал үүсвэл гэрийнхэнтэйгээ хаана уулзах уу, хэрхэн бэлэн байдалд байх вэ. Ядаж гамшгийн сургуулилтад ач холбогдол өгч, хэн нэгэнд зориулж хийж буй үйлдэл биш, өөрсдийнхөө төлөө хийж буй чухал зүйл гэдгээ ойлгох чухал байна. Гээл манайд төрийн байгууллагынхан л хүчээр шахуу гарч, бие биенийгээ шоолж тамхилах цаг хэмээн ойлгож байна. Хувийн хэвшлийнхэн зарлах дохиог үл тоон ажлаа хийж байгаа байдал ч асуудалд огтхон ч ач холбогдол өгөхгүй байгааг харуулж байна.  


Монголчууд бид ямар нэг асуудал тохиолдсоны дараа л ач холбогдол өгдөг. Гэвч газар хөдлөлтийн хувьд ийм байдлаар хандаж яагаад ч болохгүй байна. 
 

 Ярилцсанд баярлалаа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 45 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 7 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 48 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 58 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 5 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 34 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 46 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 0 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 7 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 13 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 34 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top