x

Бүх насаараа хорих ялтай хоригдлууд бүтэн жил хүнтэй уулзаагүй, Монголын шоронд амьд араатан болж байна

Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд нэгдэн орсноор 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг албан ёсоор халсан юм. Ингэснээр цаазын ялын оронд бүх насаар хорих ялыг оноож эхэлсэн байдаг.

Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд бүх насаараа хоригдох ялыг 19 хүнд оноожээ. Тэд голдуу онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн, хүнийг хүчирхийлж хөнөөсөн зэрэг сэртхийм, жигшмээр хэргийн эзэд. Бүх насаараа хорих ял сонссон хамгийн залуу хэрэгтэн 18 настай, хамгийн хөгшин нь 50-иас дээш настай. Тэд 405 дугаар хаалттай хорих ангид ял эдэлдэг.

Хэдийгээр тэд нийгмийг цочроосон, жигшмээр хэргийг үйлдсэн ч ардчилсан улс оронд тэдгээр хоригдлууд ямар нөхцөлд, ямар байдалтай ял эдэлж байгааг анхаардаг. Учир нь ардчиллын хамгийн үнэт зүйл бол хувь хүний эрх чөлөө юм. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ авах заяагдмал эрхтэй.

Үүнийг сануулахын учир өнөөдөр Монголын шоронд хоригдож байгаа бүх насаар хорих ялтай 19 хоригдлыг яах ёстойгоо, яаж анхаарахаа, хэрхэн нийгэмшүүлэхээ хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа хууль хүчний байгууллагууд мэдэхгүй сууна. Цаазын ялтай гэмт хэрэг өдөөсөн гэдгээрээ тэд буруутай. Тиймдээ ч бүх насаараа эрхээ хасуулж, шийтгэлээ эдэлж суугаа. Тэглээ гээд тэд хүн биш гэсэн үг биш юм. Тэднийг гянданд ганцааранг нь хийгээд март гэсэн үг бүр биш. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал нэгэнт ийм байгааг ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлд дурдагдсан нь анхаарал татаж байгаа юм.

Хамгийн ноцтой нь тэдгээр хоригдлуудаас бүтэн зургаан жилийн хугацаанд хэнтэй ч харьцаагүй, ярилцаагүй, гав ганцаар шоронгийн жижиг өрөөндөө өдөр хоногийг өнгөрөөсөн хэрэгтнүүд байдаг юм байна. Тэд ханын цаана юу болж буйг, хажуу өрөөнд нь ямар хүн хоригддогийг мэдэхгүй, мэдэх боломжийг олгоогүй. Нийгэмд юу болж буй талаар бүр ярилтгүй, хорвоо ертөнцөөс тасарсан, тусгаарлагдсан өдөр хоногийг туулж иржээ. Энэ тухай ХЭҮК-ын илтгэлд “...хоригдлууд хорих байранд байхдаа болон чөлөөт цагаа өнгөрүүлэх, хоригдлын өдөр тутмын үйл ажиллагааны явцад хоорондоо харилцах ямар ч бололцоогүй байдлаар зохион байгуулсан, халуун усанд орох, агаарт гарах, эргэлт уулзалт авах, хөндлөнгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтантай уулзалт ярилцлага хийхэд байнгын гар, хөлийн гавтай байлгаж, тэднийг хорих өрөөнөөс бусад газарт дагуулж явахдаа толгойг нь бөхийлгөж хөдөлгөөнийг хязгаарлаж байна....1-6 жилийн хугацаанд хоригдлоор ямар ч хөдөлмөр эрхлүүлээгүй, нэг өрөөнд хоёр хоригдогч байлгах боломжтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нь хоригдолтой хүнлэг бус харьцаж байгаа хэлбэр” гэсэн нь ноцтой уншигдаж буй.

Бүтэн зургаан жилийн турш нэг ч хүнтэй уулзаагүй хоригдолтой Хүний эрхийн байгууллагын ажилтнууд уулзахад харилцаа үүсгэх боломжгүй, хүнтэй харилцаж ярилцаж чадахгүй, ширүүн догшин зан авиртай, маш аймаар хүн болсныг онцолж байлаа. Энэ бол маш ноцтой тодорхойлолт юм. Нэг ёсондоо өнөөдөр Монголын шоронд байгаа бүх насаараа хорих ялтай хоригдлууд мартагдсан юм байна.

Хэрэг үйлдсэн хүний эрхийг хязгаарлаж ял шийтгэл оногдуулахдаа тэр хүнийг дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж нийгэмшүүлж, соён гэгээрүүлж байж нийгэмд эрх чөлөөтэй болгодог. Тиймдээ ч хоригдол ялтныг хүмүүжигч гэж соёлтойгоор нэрлээд удаж буй.

Гэвч өнөөдөр бүх насаар хорих ял сонссон 19 хоригдол хүмүүжигч бус Монголын шоронд амьд араатан болон хувирч байгаа бус уу. Нийгэмшүүлэх, ядаж соёлт хүн байх харилцааг нь бий болгохгүйгээр энэ чигээр нь цааш үргэлжилбэл хоригдлууд ялаа гүйцээж чадахгүй. Гүйцээж гарч ирсэн цөөн “амьд араатнууд” эрх чөлөөтэй болохдоо дахин ямар ч онц хэрцгий хэргийг үйлдэж мэдэх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 1 цаг 0 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 1 цаг 14 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2 цаг 4 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 2 цаг 22 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 37 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 45 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 55 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top