x

Яагаад хосын харилцааны тухай зөвөлгөө үргэлж үр дүнгүй байдаг вэ?

Чи амьдралдаа шинэ романтик харилцааг оруулж ирэх том эрсдэл авах үед, чиний дотор хоёр тусдаа дүр ажиллаж байгаа. Энэ хоёр хэсгийг салгаж байж чи яг ямар новш нь болоод байна гэдгийг ойлгох болно.

Насанд хүрэгчийн дүр... ухаан орсон, шийдмэг, яг юу болоод байгааг маш сайн мэдэж байгаа. Яг таг ч мэдэхгүй л дээ, гэхдээ мэдэж байгаадаа сэтгэл хангалуун.

Дотоод хүүхдийн дүр...ухаангүй, нэг газар нилээн гүнд нуугдсан, ихэнхдээ шоуг удирдаж, насанд хүрэгчид мэдэгдэхгүйгээр сонголтуудыг хийсээр байдаг.

Эхлээд илүү амархан дээр нь төвлөрье. Насанд хүрэгч. Энэ дүр партнераа сонгохдоо; тэр залуу царайлаг, тэр эмэгтэй үзэсгэлэнтэй, надтай адилхан хоббитой, тэр гоё хувцасладаг, намайг онцгой гэж мэдрүүлдэг, сексдээ сайн, тэр аялдаг, түүний улс төрийн үзэл бодол минийхтэй санал нийлдэг... энэ жагсаалт дуусахгүй.

Одоо буцаад дотоод хүүхэд дээрээ очиё. Партнераа сонгохдоо өөрийнхөө толинд тусаж буй тусгалыг сонгодог. Чиний дотоод хүүхэд үргэлж арын өрөөнд суниагаад байж байдаг. ЯМАР НЭГ ЮМ шийдэх гээд л үргэлж хичээнэ. Чи дуртай байна уу, үгүй юу хамаагүй, чиний сонгосон хүн, чи өөрийнхөө талаар юу гэж итгэдэг гэдгийг чамд үзүүлж байдаг.

Хэрвээ чиний хайр нээлттэй биш, өөрийнхөөрөө, үнэнэрээ байж чаддаггүй бол чи яаж “vulnerable” байх, сэтгэлээ нээх эрсдэл авахад суралцах хэрэгтэй байна гэсэн үг. Хэрвээ чи хосынхоо гаргаж буй үйлдэлд уурлаж бухимддаг бол, энэ чиний буруу гэж би хэлээгүй. Юу хэлж байна вэ гэвэл:

  1. Хэрвээ чи энэ хүнтэйгээ үлдвэл, дотоод хүүхэддээ толь өгч буй, чамтай яг одоо яаж харьцаж байна, чи яг тэрийг л хүртэх ёстой гэж чиний шархалсан хэсэг итгэж байна.
  2. Чамд өсөж дэвших боломж байна, юу мэдэрч байгаагаа хэлэх эрсдэл хийгээд, тэр хүн чамтай хамт өсөж дэвшихийг хүсэж байгаа үгүйг ажигла. Хэрвээ та хоёр хэрэлдээд эхэлвэл, “vulnerability” гэдэг хэл та хоёрын дунд ажиллахгүй байна гэсэн үг. Та хоёрын дунд “vulnerability” буюу үнэнч, нээлттэй, эмзэг, зөөлөн, нүцгэрэлт явагдахгүй байгаа бол ШҮҮМЖЛЭЛ, ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ ХАМГААЛАХ гэдэг нэртэй хоёр шулмас харилцааг удирдаж байна.

Чиний партнер хаалттай ном гэдэгт асуудал байгаа юм биш. Асуудал юу вэ гэвэл:

  1. Чи өөрийнхөө талаар юу мэдэрдэг яг тэрэнгүэр чинь, чиний партнер чамтай харьцаж байна.
  2. Чи партнераа өөрчлөх гэсэн тэмцэл чиний шүүмжлэл, өөрийгөө хамгаалах хоёроор дүүрчээ.
  3. Чи энэ бүх тэмцэл тулаанаас өөрийгөө гаргаж авахад хэрэглэгдэх “vulnerability” хэлийг одоохондоо харайхан мэдэхгүй байна.

Асуулт юу вэ гэвэл, чи өөрийнхөө ухаангүйдэлд байгаа дотоод хүүхэдтэйгээ ажиллахыг хүсэж байна уу үгүй юу, чи түүнтэй найз болох хэрэгтэй. Тэрэнд чи хэрэгтэй.

Насанд хүрэгчийн дүр партнер чинь хэт их уудаг, найдваргүй, худалч... гэдгийг маш сайн мэдэж байгаа. Чи тэднийг нарцисист эд нар гэж гоё үгээр дуудаад ч энэ бүх мэдээлэл чиний болон партнерийн чинь эдгэрэлд тус болохгүй. Ихэнх хосын харилцааны зөвөлгөөнүүд энэ түвшинд өгөгддөг, насанд хүрэгчийн дүртэй нь л яриад байна.

  1. Чи яагаад энэ залуутай байгаад л байгаа юм бэ, ажилгүй, өдөржин гэртээ суудаг биз дээ?
  2. Чи яагаад тэр эмэгтэйг сонгосон юм бэ, угаасаа л ерөнхийдөө эр хүнд дургүй гэсэн биз дээ, одоо хүртэл аавыгаа шийтгээд байгаа юм уу хаашаа юм?

Ийм асуултууд насанд хүрэгчийн түвшинд бол амархан. Дотоод хүүхдийн гүн гүнзгийгээс энэ асуултуудад хариулана гэдэг ярвигтай.

  1. Би түүнтэй хамт байгаа нь би салахаас айж байна, тэр уугаагүй үедээ намайг үнэхээр онцгой хүн гэдгийг мэдрүүлж чаддаг, би түүнээс хайр мэдэрдэг. Би түүнд үнэхээр их хайртай. Тэр намайг тэврэхгүй гэхээр би төсөөлж чадахгүй байна. Гэхдээ би түүнийг үзэн яддаг. Би ойлгохгүй байна аа.
  2. Тэр ууртай гэдгийг би мэдэж байна, гэхдээ миний зүрх хэтэрхий наалдсан би яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.

Чи романтик партнердаа уурлаж бухимдсан үедээ, яг юу болоод байгааг мэдэхийг хүсвэл:

  1. Толинд хар
  2. Чи энэ хүний юунд татагдаад байгаагаа өөрөөсөө асуу
  3. Маш их хэмжээний өөрийгөө хайрлах хайр, халуун дулаан эелдэг зөөлнийг өөрөөсөө ухаж гаргаж ир.
  4. Чиний энэ нэг хэсэг, маш гүн гүнзгий, хүнлэг, чи оюун ухаанараа ойлгоод шийдэж чадахгүй.
  5. Көүчтэй ажил, эсвэл дайрж давшлахын оронд яаж “vulnerable” эрсдэл авах талаар номноос уншиж суралц. Дайрж давшлах нь чамайг энэ хүнтэй ойртуулах ч үгүй, холдуулах ч үгүй.
  6. Найзуудтайгаа ярилцахад, тэд ихэвчлэн чиний насанд хүрэгчтэй ярьж, асууж, зөвөлгөө өгөөд байгааг ажигла. Зөвөлгөө чамд тус болохгүй. Чамайг сонсдог, энэ маш их асуудалтай хүнд дурлачихсан байгаа чиний энэ хэсэгтэй зөөлөн байдаг найз бол хамт суугаад ярилцах найз мөн.
  7. Чиний энэ хэсэг ойлгомжгүй, учир шалтгаан гэж юу болохыг ойлгохгүй гэдгийг сана.

Чамтай хогийн харьцдаг энэ хүнд чи хайрлаж дурлажээ. Энэнд шалтгаан байгаа бас гүн гүнзгий асуудал. Чи хурдаа хасаж тайвшраад, дотоод-хүүхэд-романтик-хайр-сонголт гэдэг машинтайгаа холбогдох ёстой.

Над дээр ирж байгаа хосууд 17 жил аз жаргалтай байж байгаад нэг жил л зовж байна гэсэн юм бараг л байдаггүй. Тэд ихэвчлэн 2 жил жаргалд умбаад, 15 жил хоорондоо харилцаж чаддаггүй, 4 жил сална гэж сүрдүүлсээр өнгөрүүлсэн байдаг.

Чиний партнерийг сонгодог энэ дотоод хүүхэд гэдэг хэсэгт зохицуулалт хэрэгтэй. Энэ хүүхдийг тайвшруулах хэрэгтэй. Чиний насанд хүрэгч энэ хүүхдийг жижиг жижиг хэсгээр нь ойлгох хэрэгтэй. Тэр өөрийн гэсэн оюун ухаантай. Тийм сонин хачин сонголт хийх нь окей. Энэ дотоод хүүхэд чамайг өөртөө нь тэвчээртэй хандаж, яагаад ийм партнер сонгосонг нь ойлгож, суралцахыг хүсэж байна.

Сэтгэл зүрх нь хаалттай, бэлэн биш партнер сонгоод байдаг энэ хэмнэлээс гарах арга зам бол эелдэг сайхан байдал, бэлэн болсон нээлттэй байдлыг танидаг болох хэрэгтэй. Энэ эдгэрэл удаан байх болно. Зөв сэтгэлийн эрсдэл авахаа мэддэг, чиний партнер чамтай яг тэнд (та хоёр хоёулаа эдгэрч болох газар) уулзаж чадаж байгаа эсэхийг таньж мэддэг болох хэрэгтэй. Чиний амьдралдаа хийх ёстой хамгийн чухал зүйлүүдийн нэг байх болно.

Дараагийн удаа найздаа романтик асуудалд нь зөвөлгөө өгөхдөө, өөрийгөө эхлээд шалгаарай. Чи түүний насанд хүрэгчтэй нь ярьж, яагаад түүний партнер муу гэдгийг тайлбарлаж, энэ хүн яагаад ийм юм бэ гэдгийг нийлэн муулах гэж байна уу? Эсвэл та хоёр хамгийн зөөлөн, эелдэг газрыг олоод романтик хайрын талаар ярилцаж, дотоод хүүхэдтэй нь ярилцах гэж байна уу? Тэр хүүхэд хайрлагдмаар байгаагаараа хайрлагдахгүй үед яаж зөрүүдэлж, цухалддаг вэ? Харилцааны талаарх зөвөлгөө ихэвчлэн сайн санаж хэлдэг ч гэсэн хамгийн чухлыг орхигдуулдаг.

DEREK HART

Artwork by instagram.com/ayepixel

Орчуулсан: https://www.facebook.com/MandkhaiJ/

Хайр сэтгэл, хосын харилцааны талаар мэдлэгээ өргөжүүлэн илүү олон нийтлэл уншихыг хүсэж байгаа хүмүүс доорх төлбөртэй групп руу хүсэлтээ явуулаарай.

https://www.facebook.com/groups/767822811525381

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 1 цаг 0 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 1 цаг 14 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2 цаг 4 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 2 цаг 22 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 37 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 44 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 55 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top