x

Чуулган нээлтийн дараа ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт нээнэ.

Чуулганы нээлтийн дараа ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор төлөвлөжээ. 

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна. 

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгаль орчны багц хуулийн төсөл;

7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12/Газрын багц хуулийн төсөл /хоёрдугаар сарын 27-ны өдөр эргүүлэн татсан/

13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Казиногийн тухай хуулийн төсөл;

23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл багтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж байна 11 цаг 43 мин Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 11 цаг 46 мин Монгол Улс өөрийн онцлогтой хиймэл оюун хөгжүүлэх шаардлагатай 11 цаг 51 мин Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай 12 цаг 11 мин Монгол, Япон эмнэлгийн хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж байна 12 цаг 18 мин Монгол Улсын Ерөнхийлөгч Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо 12 цаг 24 мин Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте ОУЭШ-д шилжигдэв 12 цаг 26 мин АНУ, Украин гал зогсоох тохиролцоонд хүрч, төлөөлөгчид Москвад хэлэлцээ хийж байна 12 цаг 27 мин Гренландын парламентын сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч нам ялалт байгууллаа 12 цаг 28 мин Австралийн иргэн хиймэл титан зүрхээр 100 хоног амьдарсан анхны хүн боллоо 12 цаг 29 мин Орон сууцны үнэ жилийн дотор 12.7 хувиар өсжээ 12 цаг 31 мин Хөдөлмөр эрхлэлтийн хөлстэй, хөлсгүй хэлбэрийн ялгаа 12 цаг 33 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв 12 цаг 36 мин НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Женевт боллоо 12 цаг 38 мин Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдаж байна 12 цаг 38 мин Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт эхэллээ 12 цаг 40 мин УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 17-нд эхэлнэ 12 цаг 41 мин УОК түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна 12 цаг 42 мин Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” 16 цаг 53 мин Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн “Зууны шатар” клубт болно 16 цаг 59 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
Top