x

Би цахилгааны зардлаа бага ч болов хэмнэхийг хүсч байна. Харин та...?

Бид тогны мөнгө их гарлаа гэцгээдэг. Өдөр бүр ашиглаж байгаа цахилгаан хэрэгслээ цөөлөх үү эсвэл хэрэглээгээ хэмнэх үү? Миний хувьд телевизор, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машингүйгээр амьдарч үл барах бөгөөд гар утас цэнэггүй байхыг бүр ч тэвчихгүй. Тэгэхээр хэрэглээгээ хэмнэж, зардлаа бууруулах гэдэгтэй санал нийлнэ. Харин хэрхэн хэмнэх талаар жаал судалж үзлээ. Гэтэл их энгийн аргууд байдагийг олж мэдээд уншигч та бүхэнтэй хуваалцмаар санагдав.   

Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд бид яах ёстой вэ?

Үүний тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвших зэрэг алхмуудыг хийхэд л хангалттай. Цахилгаан хэрэгслийн зөв ашиглалт гэж яг юуг хэлээд байгаа талаар жишээтэй тайлбарлая.

Ашиглахгүй байгаа ч разеткадзалгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. Залгуурт залгаатай байдаг гар утасны цэнэглэгч, удирдлагаар нь унтраагаад улаан гэрэлтэй үлдээдэг зурагт айл бүрт байгаа, энэ бол энгийн жишээ. Унтраасан ч гэсэн залгуур нь цахилгааны тэжээлд холбогдсон болохоор цахилгаан хэрэглэсээр байдаг гэнэ. Харин энэхүү ямар ч ашиггүй үрэлгэн байдлыг зогсоовол өрхийн хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломж бидэнд байна.

Мөн цахилгаан хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа хэмнэхэнгийн аргууд байдагийг амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.

Цахилгаан чийдэн: Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин уртдээр ньтогийг 60 хувиарбага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.

Цонх: Шилийг цэвэрхэн тунгалагбайлгаж,байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиархэмнэнэ.

Хоолны сав: Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэнбайх нь цахилгааныг  70% хүртэл хувиар хэмнэнэ. 

Тоос сорогч: Тоос сорогчийн чадалих байх нь чухал биштул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыгсонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвал тоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тогхэмнэнэ.

Богино долгионы зуух: Энэ зуухыг бага хэмжээний хүнс бэлтгэж, боловсруулахад ашигладаг бөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг байна. Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмд хагас цаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийх нь бас л хэмнэлт.

Хөргөгч: Ам бүлийн хэрэгцээндээтаарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмд хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалга нь сайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй.

Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх! Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтайойр байлгахнь эрчим хүч их зарцуулахад хүргэдэгбайна. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.

Индүү: Хувцаснуудаа нэг дор, халууны тохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулж индүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.

Мэдээлэл холбооны хэрэгслүүд: Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах нь тогонд хэмнэлттэй. Жишээнь: Зурагтыг 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна. 

Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаатодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур нэг кВт.цаг цахилгааныг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл 44 төгрөг /НӨАТ-тай/-өөр,  өглөөний 06:00 цагаас оройн 21:00 хүртэл 92 төгрөг 40 мөнгө /НӨАТ-тай/-өөр тус тус тооцдог. Харин механик буюу хар тоолуур нь нэг кВт.цаг цахилгааныг өдөр шөнийн аль ч цагт 92 төгрөг 40 мөнгөөр тогтмол тооцдог.

Илүү ойлгомжтой болгохын тулд тарифт электрон тоолууртай, 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй өрхийн тооцоог жишээ болгон бодъё. Сарын дундаж цахилгааны хэрэглээ нь 200 кВт.цаг байх бөгөөд нийт хэрэглээний 70хувь буюу 140 кВт.цаг цахилгааныг өдрийн цагаар, үлдсэн 30 хувь буюу 60 кВт.цагийг шөнө хэрэглэсэн гэж үзвэл тухайн сарын өдрийн хэрэглээний зардал 12396, шөнийн хэрэглээ нь 2640, нийт 15036 төгрөг болж байна. Хэрэв дээрх 200 кВт.цаг хэрэглээг хар тоолуураар тооцвол 18480 төгрөг болох юм. Үр дүн нь 3444 төгрөг буюу 18,6 хувийн хэмнэлт. Үүнийгээ жилээр бодвол 41328 төгрөг болно. Энэ өрх цахилгаан хэрэгслүүдээ зөв ашигладаг бол ахиад ч хэмнэлт хийх боломж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тог их иддэгиндүү, тоос сорогч, угаалгын машин зэргээоройн 21 цагаас хойш ашиглах юм бол өдөр шөнийн тарифт тоолуурын ашгийг дахин гаргана.

Тарифт электрон тоолуурыг 8 жил тутамд нэг удаа 8470 төгрөгөөр баталгаажуулдаг бол хар тоолуурын баталгаат хугацаа 3 жил, баталгаажуулалт нь  4510 төгрөг байдаг. Хар тоолуурыг 13530 төгрөгөөр 3 удаа баталгаажуулах хугацаанд  электрон тоолуурыг нэг л удаа 8470 төгрөгөөр баталгаажуулах нь хэмнэлт биш гэж үү.

Энгийн мэт боловч энэ зөвлөгөөг туршаад үзээрэй. Цахилгааны зардал мэдэгдэхүйц хэмнэгдэнэ гэдэгт итгэл төгс байна. 

А.Ананд /ШУТИС-ийн ЭХИС-ийн төгсөх курсын оюутан/ 2015 он.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 5 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 33 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 40 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 1 цаг 35 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 1 цаг 46 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 1 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 11 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2 цаг 58 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 3 цаг 28 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 16 цаг 26 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 17 цаг 34 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 19 цаг 32 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 20 цаг 39 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 21 цаг 24 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 22 цаг 30 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 23 цаг 21 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Өчигдөр 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Өчигдөр 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Өчигдөр 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Өчигдөр 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top