АНУ-д сонсголын аппаратыг насанд хүрэгчид эмчийн жор бичүүлж, захиалгат тохируулга хийлгэсний дараа хүлээж байгаад авдаг байсан бол одооноос эхлээд жоргүйгээр сонсголын аппарат худалдаж авах боломжтой болжээ.
АНУ-н Хүнс, Эмийн Холбооноос ийн мэдээлснээр бага ба дунд зэргийн сонсголын бэрхшээлтэй насанд хүрэгчид одоо сонсголын аппаратыг дэлгүүрээс эсвэл онлайнаар хямд үнээр худалдаж авах боломжтой болж байна. Энэ нь яг л ойрын харааны нүдний шилтэй адил.
Сонсголын аппаратын үнэ өндөр байгаа нь сонсголын бэрхшээлтэй олон хүмүүст саад тотгор учруулдаг. Уламжлалт жороор олгодог сонсголын аппарат дунджаар нэг чихэнд 2000 ам.долларын үнэтэй байдаг ба олон хүнд хоёр ширхэг хэрэгтэй байдаг. 18 нас хүрээгүй эсвэл хүнд сонсголын бэрхшээлтэй хүмүүст эмчийн жор шаардлагатай хэвээр байгаа ч мэргэжилтнүүд энэ алхамыг "тоглоомыг өөрчлөх" гэж нэрлэж байна.
Хэдэн арван сая хүн сонсголын бэрхшээлтэй байдаг ч тэдний дөнгөж 16 орчим хувь нь сонсголын аппарат хэрэглэдэг гэж Дүлий болон бусад харилцааны эмгэг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ.
Б.Бүжлхамаа