Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 16 хэм дулаан байна.
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.