x

ФОТО: Сэлэнгэ аймгийн Ерөө сум олон улсын стандартад нийцсэн шинэ сургуультай боллоо

МАК ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургууль барьж байгуулан, тус сумын болон сургуулийн удирдлага, хүүхэд багачуудад хүлээлгэн өглөө.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны Нэгдүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат асан Т.Бямбаагийн нэрэмжит болгосон юм.

Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Т.Бямбаа нь Карниковын тосгоны гэгдэх Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг байсан ба Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум төгсөж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академид эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, хөдөө аж ахуйн салбарын нэртэй эрдэмтэн, эдийн засагчдын нэг юм.

Т.Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын сургуулийн хуучин барилга нь 1958 онд анх ашиглалтад орж байсан ба 2016 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдаж, багш, сурагчид ажиллах, суралцах боломж нөхцөлгүй болоод байсан юм.

“Монголын Алт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэр бүл аавынхаа нэрэмжит тус сургуулийн барилгыг шинээр барих санаачилгыг гаргаж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч цар тахлын нөлөөгөөр хил гааль дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил хоёр жил үргэлжилжээ.

Нийтдээ 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинэ сургуулийн барилгын бүтээн байгуулалтад МАК ХХК өөрийн үйлдвэрлэдэг цемент, хийт бетон, хаалга, цонх, агааржуулалтын хоолой зэрэг барилгын материалыг ашигласан ба 4 давхар, 3112 м2 талбай бүхий уг сургууль нь 30 гаруй анги танхим, лаборатори, номын сан, спорт ба урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат болон биеийн тамирын талбай, гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болжээ.

Шинэ сургуулийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, сумын Засаг дарга Б.Сэргэлэнтэй сургуулийн барилгыг шилжүүлэх “Бэлэглэлийн гэрээ”-д гарын үсэг зурсан бол “Монголын Алт” (МАК) ХХК, Ерөө сумын сургуультай “Урт хугацааны хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.

МАК ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, түүний дотор боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ түлхүү оруулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд Ерөө сумын 960 хүүхдийн сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудыг өөрсдийн хөрөнгөөр барьж эх орны хойч үе, ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд багачуудыг сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж ирсэн байна.

Сүүлийн жилүүдэд нийслэлд баригдаж байгаа томоохон хотхонууд сургууль, цэцэрлэггүй байгаа нь хотын түгжрэлийн нэг үүсвэр болж байгаа бол, сургууль, цэцэрлэг баригдсан хороололд  ихэвчлэн өндөр төлбөр бүхий хувийн өмчийн хэлбэртэй сургууль, цэцэрлэг байгаа нь хүүхэд багачуудын сурч боловсрох эрхэд ялгавартай хандаж буй нэг илрэл юм.

Тэгвэл Монгол орны ирээдүй хойчийн төлөө, төрийн өмчид буюу улсын мэдэлд шууд шилжүүлэн өгч байгаа МАК ХХК-ийн энэхүү үүсгэл, санаачилгыг төр засаг татварын болон бусад бодлогоор дэмжин цаашид жишиг болгох ёстой хэмээн онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 7 цаг 12 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 7 цаг 18 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 7 цаг 34 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 7 цаг 48 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 8 цаг 35 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 9 цаг 26 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 10 цаг 13 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 10 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 11 цаг 22 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 11 цаг 33 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 11 цаг 44 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 11 цаг 59 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 12 цаг 15 мин Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй 14 цаг 26 мин Менингококкт халдвараас сэргийлье 14 цаг 43 мин Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 16 цаг 2 мин Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад 30.5 тонн давс, 79.7 тонн бодис цацжээ 16 цаг 6 мин Трамп: Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно 16 цаг 13 мин INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна 16 цаг 18 мин “Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ 16 цаг 21 мин
iИх уншсан
Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top