Хүн амын дундаж наслалт, боловсрол, эдийн засгийн хөгжил дэвшлийн олон арван жилийн ахиц дэвшил тахал өвчнөөс хойш задарч эхэлсэн гэж НҮБ-ын шинэ тайланд дурджээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 улс тутмын 9 нь НҮБ-ын Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр хойш ухарсан байна. Коронавирусийн тахал, Украины дайн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг дэлхийн хөгжлийг урвуугаар нь эргүүлсэн гэж буруутгаж байна.
Хүний хөгжлийн индексийг 1990 онд ДНБ-ээс илүү сайн сайхан байдлын хэмжүүр болгон харахыг хичээж эхэлсэн.
Швейцарь энэ жил 84 насалж, боловсролд дунджаар 16.5 жил зарцуулж, дундаж цалин 66,000 ам.доллараар индексийн тэргүүнд бичигджээ.
Жагсаалтын нөгөө сүүлд дундаж наслалт 55, хүмүүс дунджаар ердөө 5.5 жил сургуульд сурч, жилд 768 долларын цалин авдаг Өмнөд Судан улс оржээ.
Индексэд багтсан 191 орны дийлэнх нь, ялангуяа дундаж наслалтаар ухарсан нь хөгжлийн түвшинг 2016 оны түвшинд хүргэж, 30 жилийн чиг хандлагыг эргүүлэв.
Жишээлбэл, АНУ-д дундаж наслалт 2019 оноос хойш гурав шахуу жилээр буурсан бол бусад оронд энэ бууралт хамаагүй өндөр байна.
Индексийг нэвтрүүлснээс хойшхи олон жилийн хугацаанд олон улс орон хямралд өртөж, хойшоо ухарсан ч дэлхийн чиг хандлага байнга дээшилсээр байсан. Тооцоолол хийж эхэлснээс хойш өнгөрсөн жил анх удаа индекс ерөнхийдөө буурч, энэ жилийн үр дүн цаашид буурах хандлагатай болсон. Хэдийгээр нөлөөлөл нь улс орнуудад жигд бус байгаа ч өнгөрсөн онд баян орнуудын гуравны хоёрынх нь хүний хөгжлийн индекс нь сэргэж, бусад буюу ихэнх нь буурсаар байна.
Энэ жилийн индексийг 2021 оны мэдээлэлд тулгуурлан гаргажээ.
Гэхдээ "2022 оны хэтийн төлөв тун таагүй байна" гэж индексийг судлаачдын нэг Ахим Штайнер хэлээд, дэлхийн 80 гаруй улс үндэсний өрийг төлөхөд асуудалтай тулгарч байгааг онцолжээ.
Ахим Штайнер "Наян орон ийм хямралтай нүүр тулахаас нэг алхам дутуу байгаа нь маш ноцтой ирээдүй юм. Бид гүнзгий тасалдалуудыг харж байна, төгсгөл нь хэдэн жилийн турш үргэлжлэх болно" гэлээ.
Б.Бүжлхамаа