x

Л.Энх-Амгалан: ЕБС-ын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсдэг тогтолцоо дэлхийд байхгүй

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсөл өргөн мэдүүлсний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэвлэлийнхэд уг хуулийн үзэл баримтлал, ач холбогдолыг танилцууллаа.

Тэрээр "Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгаа. Дээд боловсролын тогтолцоо мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан. Техникийн болон мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгох боломжийг хомс болгосон гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсэж байна. Ийм тогтолцоо дэлхийд байхгүй. Зөв тогтолцоо бол ЕБС-ийн сурагчдын 30-40 хувь нь дээд боловсролыг сонгодог. Бусад нь мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжиж цаашаа дэвшдэг. Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн нэг нь ажлын байртай болж байна. Харин МСҮТ төгссөн зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байна.

Засгийн газрын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд 55 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байна. Улс оронд хэрэгтэй байгаа мэргэжлээр элсэлт явуулдаггүй, хөтөлбөр байдаггүй сул тал бий. Тиймээс үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. 

Мэргэжлийн боловсрол халамжийн тогтолцоо мэт болсон гэдгийг та бүхэн мэднэ. Мэдээллийн системийг цэгцэлж, мэргэжлийн болон дээд боловсрол дээр байгаа давхцалыг арилгана. Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах өөрчлөлтийг хуульд орууллаа.

Хүүхэд сургуулиа төгсөөд ажилтай болдог тогтолцоо руу орох өөрчлөлтийг хуульд оруулж байна. Дипломтой ажилгүйчүүдийг бэлддэг сул тогтолцоо бий учраас мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулж шинэчлэх шаардлага үүсэж байна. 

МСҮТ, политехникийн коллежийн төгсөгчид дээд боловсролын сургалтын байгууллагад кредит тооцуулж, шатлан суралцах боломжоор хангана. МСҮТ-д 2.5 жил сурдаг байсан бол гурван жил болгож байгаа. 2.5 жил суралцаад төгсөхөөр насанд хүрээгүй гээд 1-1.5 жил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. 

Үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мэргэжлийн багш нарын ур чадвар, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайжирна гэж ойлгож болно.

Манай улсад 77 МСҮТ бий. МСҮТ бүр дээр 50-70 хүүхдийн хийдэл байгаагаас 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.

МСҮТ-д нийт 4,700 хүүхдийн регистрийн дугаарын давхардал байгаа. Тухайн салбарыг хариуцаж байсан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 1 цаг 15 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 2 цаг 20 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа 2 цаг 53 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно 3 цаг 4 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 3 цаг 30 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов 4 цаг 12 мин Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа 4 цаг 48 мин Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт батламж гардуулж, талархал илэрхийллээ 6 цаг 45 мин Х.Нямбаатар: 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлж, давхар шаталтат зуух тараана 7 цаг 47 мин Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид” 8 цаг 34 мин Хил дамнасан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ 8 цаг 54 мин Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана 9 цаг 6 мин Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 11 цаг 57 мин Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна 12 цаг 10 мин 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 12 цаг 22 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 12 цаг 34 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 12 цаг 42 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 12 цаг 55 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа Өчигдөр 19 цаг 05 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа Өчигдөр 18 цаг 34 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top