Өнөөдрөөс эхлэн буюу наймдугаар сарын 1-нийн өдрөөс 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлж байна.
Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд хүүхдэд хийнэ.
5-11 настай хүүхдүүдэд зориулж АНУ-аас хандивласан 300 мянган тун Pfizer вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж буй юм.
Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг "Комирнэти" (BNT162b2) вакцины талаарх мэдээллийг хүргэж байна.