Яс бол амьд бас ээдрээтэй махбодь юм. Бас цаг хугацааны явцад эвдэрдэг гэж Доктор Питер сайтад бичжээ. Хүний араг ясанд бидний ихэнхийн амьдралд баттай орж ирсэн таван зуршил хөнөөлтэй. Бид өөрсдийн гараар өөрийн араг ясаа сүйрүүлж байна. Үүнийг хийхгүйн тулд яах ёстой эмч Лидия Голубенко ярьж өглөө.
Кальци болон D амин дэмгүй хүнс
Энд түргэн хоол багтана. Гамбургер, шарсан төмс, шаурма, хийжүүлсэн ундаанууд орно. Ийм хоолонд яс яагаад ч баярлахгүй.
Насанд хүрсэн хүн бүр сүү ууж, сүүн бүтээгдэхүүн, хушиг, навчит ногоо кунжут зэргийг тэр болгон хэрэглээд дурлаад байдаггүй. Эдгээр нь кальци хамгийн их агуулсан ашигтай хүнс юм. Гэхдээ насанд хүрэгчдийн 80 хувьд нь дутагдалтай D амин дэмтэй хослуулан хэрэглэхэд шингэц сайтай байна. Хоол хүнсэнд энэ амин дэмүүд хомс.
Салхинд гардаггүй, алхдаггүй
Нэгдүгээрт, ясанд булчин шөрмөс шиг ачаалал хэрэгтэй. Хоёрдугаарт, гудамжинд хагас цаг нартай өдөр зугаалах нь нөгөө дутагдалтай D амин дэмийн хэрэгтэй хэмжээг нөхөж өгнө. Тэр чинь л кальцийн хамт ясыг бэхжүүлдэг.
Суумал амьдрал
Амралтын өдөр телевизийн өмнө будан дээр хэвтэн өнгөрөөх нь бидний ясны төлөө хийж болох хамгийн муу зүйл. Ачаалалгүйгээр яс бэхжихгүй ба остеопороза буюу сийрэгжил үүсэх эрсдэлтэй.
Дашрамд, үл ялих дасгал хүмүүсийг стрессээс гаргадагийг эрдэмтэд дахин баталсан. Дасгалын дараа хүн 75 минут баяр басгалантай байгаад дахиад л гунигт автдаг ажээ.
Амттай хийжүүлсэн ундаа
Эдгээр ундаанд биеийн жин, бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх их хэмжээний нүүрс ус байдаг. Үүнээс гадна тэдний ортофосфорын хүчил (Е338) ясыг муутгана. Ортофосфат нь тосгуурыг гялалзтал угаагаад зогсохгүй ясны кальцийг бас угаадаг.
Кофены хамаарал
Кофе, цайнд мөн хүч тамирын зарим ундаанд ч байдаг кофеин нь шээс хөөх хүчтэй үйлчилгээтэйг Лидия Голубенко сануулав.
Дээрх ундааг байнга хэрэглээд байвал кальци аажмаар угаагдана. Залуу, эрүүл хүмүүст 2-3 аяга кофег хоногт 16 цагаас өмнө хэрэглэхэд таарна гэж тэрээр хэллээ.
М.Цогт