x

Айн Рэндийн хайрын философийн тухай ярилцлага

Америкчүүдийн “Хоёр дахь Библи” гэгддэг “Атлантын нуруу тэнийв” романы зохиолч гэдгээр бидний сайн мэдэх философич Айн Рэндийн хамгийн алдартай ярилцлагыг орчуулан хүргэж байна. Түүний “Эх сурвалж”, “Бид амьд хүмүүс”, “Атлантын нуруу тэнийв”, “ Сайтар эргэцүүл” зэрэг бүтээлүүд манайд хэвлэгдсэн билээ. 1959-1960 онд хийгдэж байсан хамгийн нэр хүндтэй ярилцлагын нэвтрүүлэг болох Майк Уоллесийн нэвтрүүлэгт тэрээр хайр ба аз жаргалын тухай хэрхэн хуваалцсаныг хүлээн авна уу. 

Related image

-Айн Рэнд, та аль нутгийн хүн бэ ? Та бага зэрэг аялгатай ярих юм … ?

-Орос уу?

-Та Орост төрсөн үү? 

-Тийм ээ.

-АНУ-д хэзээ ирсэн бэ? 

-Гучаад жилийн өмнө.

-Таны философийн үзэл баримтлал хаанаас төлөвшсөн юм бэ? 

-Надад хамгийн их нөлөөлсөн философич гэвэл зөвхөн Аристотелийг л хэлж чадна. Харин өөрийн үзэл бодлоо би өөрөө төлөвшүүлсэн. 

-Та гэрлэсэн үү? 

-Тиймээ, гэрлэсэн.

-Таны нөхөр ажилчин уу?

-Тэр зураач. Франк О’Коннер гэдэг.

-Зураг зураад л амьдралаа залгуулдаг гэж үү?

-Одоохондоо зөвхөн суралцаж байгаа. 

-Түүнийг төр засгаас үнэлдэг үү? 

-Одоогоор бол үнэлээгүй л байна. 

-Тэгвэл та л түүнийг дэмждэг байх нь. 

-Энэ бол түүний ажил шүү дээ. Шаардлага гарвал дэмждэг ч тэр бүр гардаггүй. 

-Түүнд туслах үед санал зөрөх, зөрчилдөх үе байдаг уу? 

-Үгүй дээ. Учир нь би нөхрөө байгаагаар нь хайрладаг. Түүний хүссэн үед нь туслах нь миний өөрийн хүсэл учраас тийм зүйл тохиолддоггүй. Үүнд ямар нэг золиос юм уу, төлөөс шаардлагагүй. Би хувь хүний үнэ цэнийг эрхэмлэдэг. Миний үзлээр, хүн өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээх ёстой. Гол нь хувь хүн бусад хүмүүс өөрсдийгөө хаяж түүнийг жаргалтай болгох юм уу, хувь хүн өөрийгөө гаргуунд нь гарган байж бусдын сайн сайхны төлөө явж, тэднийг жаргалтай болгох золиос биш гэдгээ санах ёстой. 

-Хүн яагаад өөрийн хүрээллийн хүмүүсээ хүсэл зоргоороо хайрлаж болохгүй гэж ? Христос болон бусад түүхэн дэх олон удирдагч нар “Хүн бүрийг ижил тэгш хайрлахыг” сургасаар ирсэн шүү дээ. Харин таныхаар энэ хайрыг ёс суртахуунгүй гэж байх шиг ?

-Хүн бүрийг ижил тэгш хайрлах нь ёс суртахуунгүй гэхээсээ илүүтэйгээр боломжгүй зүйл юм. Учир нь ингэснээр та бүх хүнийг ялгалгүйгээр хайрлахтай адил. Та бүх хүнийг ямар ч байсан юу ч болсон утга учир, мөн чанарыг нь үл хамааран хайрлана гэсэн үг. Тэгэхээр үнэндээ хэнийг ч хайрлахгүй байгаа хэрэг. 

-Таны номд өгүүлсэнээр, хайр яг ажил хэргийн гэрээ хэлэлцээртэй төстэй гэсэн байсан. Хайр хувийн ашиг сонирхолоо хангах зүйл гэж үү?

-Би танаас асууя. Хувийн сонирхолгүй хайр ямар байх вэ? Зүйрлэвэл, залуу сүйт бүсгүйдээ ямар ч хувиа хичээх үзэлгүйгээр “Би зөвхөн чиний л сайн сайхны төлөө чамтай сууж байна. Надад бол ямар ч сонирхол алга. Гэхдээ л би хувиа хичээгч биш болохоор чамтай гэрлэе” гэж хэлбэл юу болох вэ? 

-Тэр өөрийгөө золиослож байна.

-Хэнд ч мэдээж таалагдахгүй. Тэгэхээр л хайр бол ажил хэргийн хэлэлцээр юм. Ямар ч ажил хэрэгт өөрийн гэсэн болзол болон үргэлжлэх хугацаа гэж бий. Хайрын хувьд энэ нь мөн чанараас нь хамаарна. Бид бусдад юу өгснөөсөө эсвэл бусад хүмүүс бидэнд юу өгөхөөс үл хамааран тэднийг хайрлах ёстой. Бусдын мөн чанар, үнэ цэнийг нь хайрлах ёстой. Хариу нэхэлгүй шүү дээ. Бид бусдыг ямар ч ялгаваргүйгээр хайрлах боломжгүй. Хайрыг хүртэх ёстой хүнийг л хайрла. Хүн хайрыг хүсч, хүссэнээ хүртэхийн тулд дутагдалаа засдаг. Тэгээд хайрлагддаг. Эсрэгээрээ хичээж олж аваагүй зүйлдээ үр дүн хүлээх нь утгагүй хэрэг. 

-Тэгэхээр чинь маш цөөн хүмүүс л хайрлагдах эрхтэй болно биз дээ? 

-Харамсалтай нь маш цөөн. Гэхдээ энэ үүд хаалга түүнийг хүртэх эрхтэй бүгдэд нээлттэй. Энэ л миний санал болгох ёс суртахууны тухай баримтлал юм. Хүн хайрыг хүртэхийн тулд хичээх л ёстой.

-Таныхаар бид бүгд л мөн чанартаа хувь хүн хэрнээ, ах дүүсийнхээ нэг хэсэг байх боломжтой гэж үү ? 

-Өнөөг хүртэл хэн ч хүн яагаад ах дүүстээ үйлчлэх ёстойг хэлээгүй. Та эргэн тойрноо ажиглавал хувь хүн ахан дүүстээ үйлчилснээсээ болж, өөрийгөө үгүй хийж байна. 

-Танд сүсэг бишрэл, итгэл үнэмшил үгүй гэж үү?

-Бишрэл гэнэ ээ? 

-Зөвхөн өөртөө л итгэнэ гэж үү?

-Тиймээ, надад итгэл үнэмшил бус үзэл бодол бий. Би юунд ч итгэдэггүй. Зөвхөн үзэл бодлоо л баримталдаг.

-Ярилцсанд баярлалаа. Өнгөрсөн 2000 жилд түүнээс тэс өөр философичдын үзэл баримтлал ноёрхсон билээ. Харин Рэнд хатагтайн үзэл дэлхий даяар түгвэл томоохон өөрчлөлт авчрах нь лавтай. Олон нийтийн сонирхлыг тун ихээр татсаар байгаа нэгнийг урьсандаа баяртай байна. Дүгнэлтийг танд үлдээе. 

1959 оны 2-р сарын 25
Эх сурвалж: brainpickings.org

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 43 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 5 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 3 цаг 57 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 4 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 32 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 44 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 6 цаг 58 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 5 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 11 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 32 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top