x

2022 он гарснаас хойш Тэмбүүгийн 894 тохиолдол шинээр бүртгэгджээ

Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр /БЗХӨ/ жилдээ 16000 гаруй хүн өвчилдөг байна.

Нийт бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний 40 хувийг тэмбүүгийн халдвар дангаараа эзэлдэг гэсэн статистик бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сарын мэдээллээс харвал 2022 он гарснаас хойшхи гурван сарын хугацаанд тэмбүүгийн 894 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ихэсжээ.

Тодруулбал, 2021 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд 26.5 байна. Төрөлхийн тэмбүү нь жирэмслэлтээс өмнө болон дараа авсан халдвар нь жирэмсний 14 долоо хоногтой үеэс урагт халдварладаг аж. Мөн эхийн нас, тэмбүүгийн үе шат, эмчилгээ, ургийн дархлааны чадамж зэргээс хамааран эх болон урагт нөлөөлөх эрсдэл нь нэмэгддэг байна. Уг халдварыг авснаас хойш дөрвөн жилийн дотор эмчилгээ хийлгээгүй бол ургийн 70 хувь нь халдар авдаг аж.

Ингэхдээ урагт эхний гурван сартайдаа зулбах, дутуу төрөх, эрхтэн тогтолцооны гажигтай төрөх, амьгүй төрөх хүртэл сөрөг нөлөөтэй юм.

Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөлтийн 48 хувь эмчийн хяналтад ороогүй эхчүүд байдаг аж. Гэхдээ хяналтад орж, үзлэг шинжилгээнд хамрагдсан ч төрөлхийн тэмбүүтэй төрөх тохиолдол байна.

Жишээлбэл, иргэн хяналтад орж, эхний шинжилгээг өгөхөд хэвийн гарсан ч төрөх дөхөх үед дахин шинжилгээнд хамрагдахад тэмбүүгийн халдвар авах тохиолдол олноор гарах болжээ. Үүнээс болж хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж, өвчний хүндрэлийн даахгүйгээр эндсэн. Гол шалтгаан нь гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдсэн гэдгийг ӨЭМТ-ийн эмч хэллээ.

Тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох;

-Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах;

-Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг бүрэн хийлгэх;

-Бэлгийн хавьтагчаа шинжилгээ, эмчилгээнд хамруулах;

-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдсанаар тэмбүү өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 42 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 50 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 59 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 27 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 41 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 15 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 24 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 3 цаг 45 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 35 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 4 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 24 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 16 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top