Хонконгийн дараагийн удирдагчаар томилох Бээжингийн сонголт 2019 оны эсэргүүцлийн жагсаалыг дараах ажлыг удирдаж байсан хатуу үзэлтэй Жон Ли байх төлөвтэй байна. Одоогийн удирдагч Кэрри Лам үүрэгт ажлаа дахин хйихгүй, нэр дэвшихгүй гэсэн билээ.
Энэхүү санал зөрөлдөөн нь Хятадын бодлогын чиглэлүүд рүү өөрчлөгдөж байгааг харуулж байна. Одоогийн удирдагч Кэрри Лам Хонконгийн төрийн албанд өмнө нь чухал албан тушаал хашиж байсан бол өрсөлдөгч Ли аюулгүй байдлын албанд ажиллаж, цагдаа, хорих анги, цагаачлалын алба, онцгой байдлыг удирдаж, тус мужийн аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байжээ.
Мөн өмнөх үетэйгээ харьцуулахад тэр бизнесийн холбоо багатай юм.
Кэрри Ли лхагва гаригт Хонконгийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн бөгөөд Бээжин түүний мэдэгдлийг хүлээн авбал дараагийн нэр дэвшигчийг зарлах юм.
Олон улсын нэгэн шинжээч "Бээжингийн тэргүүлэх чиглэл бол Хонконгийн санхүүгийн аюулгүй байдлыг улс төрийн дэглэмийн аюулгүй байдлаас дээгүүр тавих явдал юм" гэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com