x

Монгол Улсын бүх аймагтаа PCR лабораторитой боллоо

ХӨСҮТ-д 2021-2022 онд тус төвд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам,өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудаа өнөөдөр танилцууллаа. 

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “Хүний эрүүл мэнд ямар чухал вэ? Эрүүл мэндийн салбар ямар чухал вэ? гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан байгаа.

Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлуудыг тогтмол хийгдэж байсан. ХӨСҮТ-д гэхэд вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг 3 сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын  ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засаж, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ.

Мөн Бүсийн оношилгооны төвүүдэд ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймагт PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээг улсын хэмжээнд бүрэн шийдсэн. 

Түүнчлэн 5 дугаар сарын 1-нээс улсын хэмжээнд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.  Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж байна.  Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумуудад Эрүүл мэндийн дэмжих төвөө нээсэн" гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Үүнд: Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори, вакцин биобэлдмэлийн төв агуулах, хүчилтөрөгчийн үйлдвэр  гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, таван байшинд лифтийн шинэчлэл хийгдэж, 64 зүслэгтэй компьютер томографийн аппарат, суурин дижитал рентген аппарат, цахим эмнэлэг болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн шинэчлэлүүд хийгдэж дууссан. Эдгээр ажлуудад нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. 

ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийгдсэн

Өөрийн хөрөнгөө оруулалтаар болох 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 төрлийн их засварын ажлыг хийсэн. Үүнд ялангуяа яаралтай тусламжийн тасгууд, сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн. Өмнө нь бид 3 ортойгоор  сүрьеэгийн  эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 ортой болгож өргөтгөн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн.

Түүнчлэн агааржуулалт болон ханын хүчил төрөгчийн систем, дэд бүтцүүдийг иж бүрэн шинэчилж үйлчлүүлэгчээ хүлээн авахаар бэлэн болоод байна. 

2022 онд бид их засварын хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. ЭМЯ-ны нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн уушгины тасаг, Уушгины хоёрдугаар тасаг, Архаг гепатитийн тасгуудад иж бүрэн засвар хийж үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар, ХАЯТТасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бидэнд богино хугацаанд хөрөнгө оруулалтуудыг шуурхай шийдэж өгсөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын хамт олонд талархал илэрхийлье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 40 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 47 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 56 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 24 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 38 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 12 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 3 цаг 42 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 32 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 4 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 13 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top