x

Даатгалын компаниудын нөөц сан өсчээ

Даатгуулагчийн хураамжийн тодорхой хэсгээс бүрддэг нөөц сангийн хэмжээ энэ оны 2 дугаар улиралд 135.5 тэрбумд хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Даатгалын бүтээгдэхүүн борлуулалтаас бүрддэг энэхүү нөөц сангийн бүрдүүлэлт, ашиглалттай холбоотой харилцаа Даатгалын тухай хууль болоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу явагддаг. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс нөөц сан нь даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг хангахуйц хэмжээнд байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хяналтын үйл ажиллагааг тогтмол явуулж байдаг.

Энэхүү даатгалын нөөц санд хуримтлагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг даатгалын компаниуд холбогдох хууль, журмын дагуу нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд ашигладаг. Түүнчлэн нөөц сан хэлбэрээр хуримтлагдсан хөрөнгөөс тодорхой хувь хэмжээг нь санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглаж, нэмэгдүүлэх боломж бас байдаг.

Ийнхүү даатгалын нөөц сангийн хэмжээ сүүлийн таван жил дараалан тогтмол өсөлттэй байгаа нь даатгалд хамрагдах иргэдийн тоо өсч, улмаар даатгалын компаниудын хураамжийн орлого нэмэгдэж буйтай холбоотой юм. Хурдацтай өсөн тэлж буй даатгалын салбарын цар хүрээ, хүртээмж болоод шинээр зах зээлд нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг даган, нөөц сангуудыг зохих хэмжээнд хангаж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо даатгагчдын үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг болгон тавьснаар ийнхүү болзошгүй эрсдэлийг тодорхой хэмжээнд даах чадвар бүрэлдэн бий болж байна. Даатгалын компаниуд ч өөрийн эрсдэлийг үнэлж, даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг даах хэмжээний нөөц сангаа бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 37 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 51 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 58 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 4 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 25 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top