Төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч С.Удвал гуайн амьдралын үүх түүх, дурсамж дурдатгалд үндэслэсэн бүтээсэн "Улаан цэцэг" МУСК Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Тус бүтээлд жүжигчин, продюсер Г.Ундармаа гол дүр бүтээсэн бөгөөд "UFilm" продакшн ажиллажээ. Харин найруулагчаар С.Батмөнх ажилласан байна.
С.Удвал гуайн зургийн цомгоос судалгаа хийж хувцасны загвар, гадаад төрхийг дуурайлган бүтээжээ.
Кино бүтээх саналыг Монголын эмэгтэйчүүдийн холбоо анхлан тавьсан гэдэг.