x

Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан

ЗЦГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслээс бусад автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. ЗЦГ-аас хийсэн статистик мэдээллээс харахад 2016 онд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн 1.3 сая тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 1.4 саяд хүрчээ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас улсын байцаагч ажиллуулж, нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч, баримтжуулж байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

 -Хэзээнээс хянаж, баримтжуулж эхэлсэн бэ?

-Иргэдээс нийслэлийн Тээврийн газарт нийтийн тээврийн хэрэгсэл цагтаа явахгүй байгаа талаарх гомдол, мэдээлэл их ирдэг. Иймээс автозамын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа автомашинуудын зөрчлийг илрүүлэх зорилгоор хяналт, шалгалтыг энэ сарын 15-наас зургадугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлнэ.

-Автотээврийн хяналтын улсын байцаагч ЗЦГ-ын алба хаагчийн албан үүргийг давхар гүйцэтгэх зохицуулалтбайдаг юм уу?    

-Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжид үүнийг тусгасан. Иймээс нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан хамтран ажиллаж байна.

-Камер нэмж суурилуулж болоогүй юм уу. Заавал улсын байцаагч ажиллуулж, хяналт тавих шаардлага байна уу?

-Таван шараас Офицеруудын ордны хооронд авто замын нэгдүгээр эгнээнд камер байдаг ч зарим уулзвар, гарц дээр камерын хүрэлцээ дутмаг. Иймээс улсын байцаагч ажиллуулах шаардлагатай болсон. Иргэд энэ тал дээр зөв ойлголттой байх хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж байгаа ажил иргэдийг торгох, мөн шинээр ажлын байр бий болгож байгаа зүйл огт биш. Харин авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгслийн тоог багасгах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил.

-Нийслэлийн аль хэсгийн замыг хамруулав?

-Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад хяналт тавьж байна.

-Хэчнээн улсын байцаагч, хэдэн цагийн үед хянах уу?

-Одоогийн байдлаар 20 байцаагч ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 07.00-10.00 болон 16.30-20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байна.

-Тэгвэл баруун гар тийш эргэхээр эгнээнд явж буй жолоочийг торгоод байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Зураг авсан баримтыг ЗЦГ-т хүргэнэ. Харин ЗЦГ зөрчилд тооцох, торгох эсийг нягтална. Замын дүрэмд эргэхдээ эгнээ шилжих зайг заасан байдаг.

-Торгууль ногдуулна гэсэн. Энэ нь хэчнээн төгрөг гэсэн үг вэ?

-Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөг гэж заасан. Харин торгууль ногдуулах эсэхийг Замын цагдаагийн алба шийднэ. 

-Зураг авч баримтжуулан замын цагдаад хүргэж, зохих торгууль ногдуулна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шалгалтын хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан Замын цагдаагийн албанд хүргүүлнэ. Мөн зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 45 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top