x

Зээлийн хүүг бууруулах боломжтой гэв

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын 3 дахь хэсэгт “Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулах” үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан. Үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн А-241 дугаар тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанкны бодлогын газрын захирлууд, Монголын Банкны Холбоо, эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд ажлын хэсэг 6 сарын турш ажиллаж, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн төсөл”-ийг бэлэн болгоод байна. Тус төсөлд судлаач, эдийн засагчдын саналыг авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.03.20/ зохион байгууллаа.

Тэрээр хэлсэн үгэндээ “Зээлийн хүүг бууруулах чиглэлд өмнө нь боловсруулсан хөтөлбөрүүд, Монголбанкнаас баримталж ирсэн бодлого, чиглэл нь зээлийн хүүний түвшинг захиргаадалтын аргаар бус харин эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах нь зохистой гэж үзэж ирсэн.

Захиргаадалтын аргаар хүүг бууруулах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй юм. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлд тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн эс зуучлал, хөрөнгийн дутагдлыг бий болгож, санхүүгийн болон эдийн засгийн хүндрэл рүү ч хөтлөх эрсдэлтэй юм.

Иймд энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг ч зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулах учиртай” гэв.

 

Үүний дараа Монголбанкны Судалгаа, Статистикийн Газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг нийт оролцогчдод танилцуулж, илтгэл тавилаа. 

Стратегийг тоймлон онцолбол, зээлийн хүүг бууруулахдаа макро эдийн засгийн орчинг бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна. Энэ хүрээнд стратегийн 11 зорилтыг тодорхойлж, стратеги тус бүрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна. Зээлийн хүүг бууруулах стратегийн 11 зорилт нь:

  1. Инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах – инфляцийн зорилтот түвшинг хангах 
  2. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын секторын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах 
  3. Төсвийн сахилга батыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах 
  4. Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх 
  5. Бодлогын хүүний коридорыг ашиглан хүүний сувгийн нөлөөг сайжруулах
  6. Санхүүгийн долларжилтыг бууруулах 
  7. Хүчтэй санхүүгийн системтэй болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх
  8. Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх
  9. Зээлийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох 
  10. Банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх 
  11. Төрийн болон санхүүгийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зэрэг болно.

 

 

Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс зээлийн хүүг бууруулахад төв банк санаачилга гаргаж ажиллаж буйд талархалаа илэрхийлэв. Түүнчлэн хүүг бууруулахад дан ганц Төв банк гэлтгүй төр засгийн бүхий л институциуд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал өндөр, хэт их цаг хугацаа зарцуулагдаж буй нь хүүг өндөр тогтоох бас нэг шалтгаан болж байна. Тийм учраас хууль эрх зүйн орчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.  Инфляцийг бууруулах замаар эх үүсвэрийн зардлыг бууруулах, шаардлагатай бол Төв банкнаас банкуудад тогтоож буй заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах нь зээлийн хүүг бууруулахад бас нэгэн чухал дэмжлэг болно гэх зэргээр оролцогсод байр сууриа илэрхийлэв.

Эх сурвалж: MONGOLBANK.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2 цаг 31 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2 цаг 45 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 2 цаг 52 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 3 цаг 58 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 4 цаг 19 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 17 цаг 21 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 22 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 22 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 23 цаг 35 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 23 цаг 45 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top