Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч дөрвөн охин дээд ангийнхаа монгол охиныг зургаан цаг цоожилж, гар хөлийг нь хүлж, хүчээр архи уулган зодсон хэрэг тус улсад гарсан болохыг MBC news өчигдөр мэдээлжээ.
Хүчирхийлэлд өртсөн Монгол сурагч охин өөрөө энэ талаар хэвлэлд мэдээлэл өгсөн байна.
БНСУ-ын сурагч охид 13 настай Монгол охины ам руу нь архи хүчээр цутгах, духан дээр нь хараалын үг бичээд хувцасыг нь тайлуулж бичлэг хийсэн байна. Тухайн хийсэн бичлэгээ сургуулийнхаа хүүхдүүдэд 5000 воноор худалджээ. Охины ээж түүнийг хайн очиход тагтан дээр нууж, явсных нь дараа үргэлжлүүлж зодсон гэж мэдээлж байна.
Бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан тул хохирогч охин сэтгэл санааны цочролоос болж сургуульдаа явж чадахгүй байдалд хүрчээ.
Энэ хэргийг БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.