x

Г.Сайханбаяр: Цэргийн мэргэжилгүй ч цэргийн цолтой хүмүүсийн цолыг хураах нь зохимжгүй гэж үзсэн

Цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан билээ. 

Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дэлгэрэнгүй тайлбарлажээ. 

Тэрээр "Цэргийн цол шагнал биш, албан тушаалын илэрхийлэл. Цэргийн сургууль төгссөн, алба хаасан хүмүүст олгодог байх ёстой.

Монгол Улсад цэргийн цол олгох зохистой харьцаа алдагдсан. Энгийн, цэргийн мэргэжлийн бус, цэргийн алба хаагаагүй хүмүүст шагналын журмаар цэргийн цол олгодог явдал олон жил үргэлжилсэн. Ялангуяа улс төрийн, төрийн захиргааны, орон нутгийн захиргааны албан тушаалтнуудад дайчилгааны үүрэгтэй нь холбогдуулаад богино хугацааны сургалтаар цэргийн цолыг хавтгайруулан олгож ирсэн гажуудал өнөөдрийг хүртэл байна. Энэ гажуудлыг арилгана.

Хоёрдугаарт, цэргийн дүрэмт хувцасны замбараагүй хэрэглээ байна. Дүрэмт хувцсыг зах зээл дээр чөлөөтэй борлуулж, иргэд, малчид, ажиллах хүчин ажлын хувцас болгон хэрэглэж байна. Цэргийн дүрэмт хувцсыг алба хааж, цэргийн албан тушаал хашиж байгаа хүмүүс хэрэглэх ёстой, дүрмээр тогтоогдсон зүйл.

Мөн урлаг, спортынхонд цэргийн цол олгодог явдал байна. Жишээ нь, цолоо ахиулсан үндэсний бөх, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад ахлах офицерын цол буюу хошуучаас хурандаа хүртлэх цол олгодог болсон. Цэргийн мэргэжилтэй тамирчин байж болно, спортын байгууллага толгойлж болно. Гэхдээ цэргийн алба хаасан, цэргийн сургуульд боловсрол эзэмшсэн, албан тушаалын шаардлага хангасан байх шаардлага тавина.

Эдгээрийн цэгцлэх үүднээс Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн шийдвэр гарч цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт орно.

Мөн өмнө нь тушаалаар олгогдсон цэргийн цолыг хурааж авна гэхээсээ илүү цаашид цэргийн цол олгох зохицуулалтыг хэм хэмжээнд нь барьж явна гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Цэргийн мэргэжилгүй ч армид 20-30 жил алба хаасан цэргийн цолтой хүмүүсийн цолыг хураах нь зохимжгүй гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 6 цаг 53 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 6 цаг 59 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 7 цаг 15 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 7 цаг 29 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 8 цаг 16 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 9 цаг 7 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 9 цаг 54 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 10 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 11 цаг 3 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 11 цаг 14 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 11 цаг 25 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 11 цаг 40 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 11 цаг 56 мин Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй 14 цаг 7 мин Менингококкт халдвараас сэргийлье 14 цаг 24 мин Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 15 цаг 43 мин Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад 30.5 тонн давс, 79.7 тонн бодис цацжээ 15 цаг 47 мин Трамп: Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно 15 цаг 54 мин INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна 15 цаг 59 мин “Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ 16 цаг 2 мин
iИх уншсан
Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top