x

Сургууль, цэцэрлэгийн орчинд мөрдөх шинэ ЖУРМУУД

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж, хүүхэд багачууд тахимаар болон цахимаар хичээллэж байна. 

Цар тахлын үед нээж хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын орчинд мөрдөгдөх зарим онцлох дүрэм журмыг хүргэж байна.

ЦЭЦЭРЛЭГ БУЮУ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ

Нийслэлийн 60 сургуульд багш нар хоёр ээлжээр ажиллаж байна

Нийслэлийн 60 цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулна. Ингэхдээ эхний ээлжид энэ хичээлийн жилд 6 дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна. Ингэснээр цэцэрлэг 07.30-19.00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг тул ийм шийдвэр гаргажээ.

Ямар тохиолдолд цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

Энэ жил улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт дөрвөн настай 60,193 хүүхэд, таван настай 77,185 хүүхэд суралцах тооцоолол байна. 4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн цэцэрлэгийн танхимын сургалтад хамруулах бөгөөд анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Мөн сургалт танхимаар ороход өдөр бүр ирц болон шинж тэмдгийн тандалтыг хийх бөгөөд халдварын шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах эсвэл харьяа ЭМБ-д шилжүүлэх арга хэмжээг авна. СӨБ-ын үйл ажиллагааг 100 хувь танхимаар нээх ч цэцэрлэгийн сургалтыг дараах тохиолдолд зайн сургалт руу шилжүүлнэ.  

  • Нэг ангид  нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ

  • Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана

  • Өөр хоорондоо хамааралгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Цэцэрлэгт хамрагдах хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

  • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/

  • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх

  • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах

  • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах

  • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх

  • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх

  • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах

  • Өглөөний цайг нь бэлдэж өгөх

  • Өглөө оройдоо ам, хоолойг нь зайлуулах

  • хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй

  • Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувьд нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ

Ямар тохиолдолд сургуулийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

  • Вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.

  • Вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.

  • Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

Нэг өдрийн хичээлийн үргэлжлэх хугацаа, давтамж

  • 1-2-р ангийн нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, нэг өдөрт дөрвөн хичээлээс хэтрэхгүй,

  • 3-12-р ангийн сурагчид өдөрт нэг хичээлийг 35 минут, таван хичээлээс хэтрэхгүй байхаар тогтжээ. Хичээл эхлэх, дуусах цагийн хуваарийг анги бүрд ялгаатай байлгана.

ЕБС-иуд халдвар хамгааллын дэглэм мөрдөх зөвлөмж

  • Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын байгууллагын удирдлагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах

  • Байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх

  • Хичээл сургалтын болон дотуур байранд ариутгал халдваргүйтгэлээс гадна мэрэгч амьтан, шавжны устгал хийлгэх

  • Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашиглагдсан сургууль, цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэл хийлгэхдээ онцгой анхаарах

  • Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш ажилтан, суралцагч, дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд тусгаарлах байрыг бэлтгэх

  • Цэвэрлэгээ үйлчилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх

  • Анги танхим, дадлагын газар, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байлгах

  • Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суралцуулах

  • Дотуур байранд нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулах

  • Боловсрол, сургалтын байгууллагад бөөгнөрөл үүсэхгүй байхаар орох, гарах урсгалыг зохион байгуулах

  • Анги танхимд дулааны улиралд цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэх, өвлийн цагт механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах зэрэг зөвлөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгчээ.

Цэцэрлэг, сургуульд сэжигтэй тохиолдол илэрвэл авах арга хэмжээ

Танхимаар хичээллэх үед сургууль, цэцэрлэг дээр сэжигтэй тохиолдол илэрсэн эсвэл халдварын тохиолдол батлагдвал сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд  эрүүл мэндийн байгууллага хамтран батлагдсан заавар журмыг мөрдөж ажиллана.

Тухайлбал, хүүхдийн шинж тэмдэг хөнгөн байгаа үед эцэг эхэд нь мэдэгдэж гэр рүү нь буцаах, хүнд тохиолдолд эмчид мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн. Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах зөвлөмжийг хүргүүлснийг НМХГ-аас мэдээлсэн.

Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, хоолой өвдсөн, суулгаж гүйлгэх шинж тэмдэг илэрсэн үед ангийн багш болон сургуулийн холбогдох шатны хүмүүст мэдэгдэж, сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн.

ЗААВАЛ МӨРДӨХ БУСАД НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  • Сургууль бүрд тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг ажиллана

  • Хувцас солих өрөөнд эцэг эх, асран хамгаалагчдыг олноор нь бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулна

  • Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх

  • Хүүхдийн тоглоом хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх

  • Хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг сайн хийх

  • Эцэг эх, багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхийн хурлыг зөвхөн цахимаар хийнэ

  • Үйл ажиллагаа эхлэх болон тарах цагийг 10-15 минутын зөрүүтэйгээр зохион байгуулах

  • Цэцэрлэгийн хүүхдийг унтуулахдаа "хөл- толгой" зарчим баримтална

  • Сурагчдын шинээ хоорондын зай 1-1.5 метр байхаар зохицуулна

  • Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг заавал орой угааж, цэвэрлүүлэх

  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээг хийлгэхгүй байх бөгөөд сургууль дээр байх цагийн аль болох бага түвшинд байлгана

  • Ариун цэврийн өрөөг ашиглах хуваарь гаргах

  • Дулааны улиралд цонх, салхивчийг байнга онгорхой байлгах бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт өвөл ажиллуулах механик системийг нь шалгаж тохируулна

  • Хүүхдийг гэр сургууль гэсэн маршрутаас өөр газраар дагуулж явахгүй байх

  • Цэцэрлэг дээр тусгай дугаарын утас ажиллуулах

  • ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид масктай байх бол цэцэрлэгийн хүүхэд маскгүй байна. Гэхдээ энэ асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж болно.

Эх сурвалж: ЭМЯ, БШУЯ, НМХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 15 цаг 44 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 16 цаг 13 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 16 цаг 19 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 17 цаг 14 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 17 цаг 25 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 17 цаг 32 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 50 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 18 цаг 38 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 19 цаг 8 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top