2021 оны эхний хагас жилийн байдлаар нохойд хазуулсан 1421 хүн ГССҮТ-д ханджээ. Үүнээс 836 нь эрэгтэй бол 585 нь эмэгтэй хүн байна.
Харин хамгийн их буюу 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ. Нохойд хазуулсан иргэд өвдөг болон шилбэндээ гэмтэл их авсан байна.
Иймд, иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг тус төвөөс зөвлөлөө.
Нохой дайрсан үед тайван байж, нүд рүү нь харж, харц тулгарахгүй байх нь таныг эрсдлээс хамгаалах аж.
Нохойгоо салхилуулахдаа хошуувч зүүх, гэр хорооллын айл өрх хашааны хаалган дээрээ нохойтой гэх анхааруулгыг байршуулах хэрэгтэйг ГССҮТ сэрэмжлүүлж байна.