Манай монголчууд хэн нэгнийгээ шүүмжлэх, хийсэн юманд нь жижиг, сажиг дүгнэлт өгөхөөрөө ер нь “хүн муулах”, “заг нах”, “хэрэлдэх” гэдэг үгийн сангийн далбаан дор багтаачих шиг болдог.
Ээжүүд, хамаатны эгч нар ихэвчлэн “манай энэ гэж байхгүй ээ яагаав тэгэхэд тэгсэн шдээ, гэхдээ хөөрхий минь хаа очиж тэгээгүй шүү” гэх зэргээр ярьдагдаа. Хийснийг нь магтаад байна уу, доош нь чихээд байна уу нэг их ялгаагүй дундуур нь хусчихдаг.
Тэгвэл хүнд шүүмж хэлэх, эвгүй утгатай засаж залруулам үйлдэл, үгийг нь хэрхэн хэрүүл болгож, муухай сэтгэгдэл төрүүлэхгүйхэн шиг хэлэх талаар энгийн, үр дүнтэй зөвлөгөө өгье.
Үүнийг мэргэжлийн шүүмж, зөвлөмж өгөхөд ашигладаг сэндвичэн арга гэдэг.
Юун түрүүнд үргэлж эерэг өгүүлбэрээр эхлэнэ.
Эерэг өгүүлбэрээр эхэлдэг нь ямар учиртай вэ гэвэл чих болон анхаарлыг нь дараагийнхаа үгэнд бэлдэх, яг чухал гол өгүүлбэрийг сонсгоно гэсэн үг. Гэтэл манайхан нийтлэгдээ шууд гол анзаарсан сөрөг зүйлээсээ эхэлж коммент хэлдэг дээ. Тэр үед сонсож байгаа хүнийх нь тархинд сөрөг сигнал эхэлж очоод юун тэр тайвнаар өгүүлбэрийг бүтэн сонсож, шүүмжлэлийг ойлгох. Тархи бие нь өөрийнхөө хамгаалах механизмийг ажиллуулаад шууд юу гэж хариулах вэ, яаж өөрийгөө хамгаалсан, нөгөө хүнээ давсан үг хэлэх үү гэж бодоод ажиллаж эхэлдэг гэсэн үг. Тийм ч учраас чиний хэлсэн үг үнэн байсан ч хүлээж авах чадваргүй тухайн үед реакцлахдаа бэлдэж байдаг гэсэн үг. Энэний хамгийн энгийн жишээ манайхны дунд явган шог яриа болсон байдаг. Эмэгтэйчүүд хүнтэй хэрэлдэхээрээ юм ойлгохоо больдог “юу гэсэн үгийн”, “юу гэсэн үгийн” гэж эхэлдэг гээд хоорондоо инээдэм болгоод ярьдаг даа. Гэхдээ энэ нь юм ойлгохгүй байгаадаа биш сөрөг өгүүлбэрт бэлтгэлгүй байж байгаад гэнэт хариу урвал үзүүлж, өөрийгөө хамгаалах шаардлагатай болсны илрэл юм.
Сайнаар буюу эерэг утгатай өгүүлбэрээр эхэлсний дараа жинхэнэ чухам хэлж гоожлох гэсэн өнөө гол санаагаа шид. Яг л сэндвичний голын мах шиг. Энэ хэсэг нөгөө хүндээ хамгийн их авууштай, засууштай хэсэг байх болно. Яриагаа эерэг өгүүлбэрээр нэг ёсондоо магтаад эхэлчихсэн болохоор нөгөө хүний чих тархи таныг сонсох гэдэг шатан дээрээ очоод анхаарал нь цэхцэрчихсэн байгаа.
Тэгээд төгсгөлд нь муу үг хэлж санаа сэтгэлийг нь унагасан бол дахиад цэвэрхэн сэтгэлийг нь засах үгийг хэлээрэй. Ингээд сэндвичэн аргаар хүнийг загнах, шүүмжлэхдээ ч эерэг байх аргыг та мэдэж авлаа.
Гэртээ дүүтэйгээ, ах эгч, ээж аав, гудманд яваа хүн, цаашлаад ажил дээрээ гээд ямар нэгэн зүйлд хариу хэлэх, коммэнт үлдээх шаардлагатай болсон үед “эерэг-сөрөг-эерэг” гэдэг энэ аргыг санаж байгаарай. Хариуд нь хэрэлдэх, муудалцах биш хэлэлцэх гэдэг үйл явц өрнөхийг та харах болно.
А.Долгор