Эрүүл мэндийн яамнаас өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх талаарх зөвлөгөө мэдээлэл бэлтгэснийг хүргэж байна.
-
Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах;
-
Хүүхдийн тоглоомыг 2 хувийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ);
-
Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх;
-
Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх;
-
Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх;
-
Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх;
-
Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх;
-
Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх;
-
Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх;
-
Ахуйн бээлий хэрэглэж байхыг зөвлөж байна.