x

ЗӨВӨЛГӨӨ: Цахимаар худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Цахим худалдаа гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернетийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернет дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм. 

Бизнесмен-хэрэглэгч, бизнесмен-бизнесмен хоорондын итгэлцэлд тулгуурлан хөгжиж байгаа билээ.

Давуу талууд:

  • Хол байгаа хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон,

  • Бүтээгдэхүүний талаар мэдээллийг хурдан авах,

  • Цаг зав, зардал хэмнэнэ,

  • Хүссэн бүтээгдэхүүнээ хямд үнээр, хаанаас ч хүргүүлэн авах боломжтой

Сул талууд:

  • Барьж мэдэрч үзэхгүй, фото зураг харж сонголт хийдэг,

  • Бодит байдлаас өөр байх боломжтой,

  • Захиалсан бараа удаж ирдэг,

  • Хүнсний бүтээгдэхүүний хувьд эрсдэлтэй,

  • Барааг буцаах тохиолдолд тээвэрлэлтийн мөнгийг эргэн олгодоггүй

1. Онлайн худалдааны вэб сайтаа шалгаж, нягтлах

Тухайн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх, холбоо барих утас, факс, биет байршил нь тодорхой, үнэн зөв эсэхийг сайтар шалгаарай. Онлайн дэлгүүрийн вэб сайтын хаягт https:// буюу S үсэг нэмэгдсэн байгаа эсэхийг анзаараарай. Учир нь S үсэг байвал Таны сонгосон худалдааны газар найдвартай гэдгийг илтгэж буй хэрэг юм. Нэвтрэх нэр, нууц үг шаардвал хуурамч и-мэйл гэсэн үг.

2. Бүтээгдэхүүний гадаад үзэмжид хууртахгүй байх

Худалдан авагчдын анхаарлыг татаж, бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дизайн зохиомж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан гэдгийг та санах хэрэгтэй.

3. Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автахгүй байх

“Social influencers” буюу сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэн анхаарал татаж, худалдан авалтад нөлөөлдөг. Гэвч тэд захиалагчаас цалин авч, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай учир нь таны сонгосон бүтээгдэхүүн бодит байдлаас өөр байх боломжтой. Онлайн дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн, үнийг хооронд харьцуулж байгаад худалдан авалт хий. 

4. Хэрэглэгчийн сэтгэгдлийг унших

Цахим сайтуудаас худалдан авалт хийхдээ тухайн худалдагчийн талаарх бусдын сэтгэгдлийг үзэх, найдвартай байдлын рейтингийг харж хамгийн өндөр рейтинг болон эерэг сэтгэгдэлтэйг нь сонгох нь илүү найдвартай

5. Буцааж болох эсэхийг урьдчилж тодруулах

Бараа буцаалтын нөхцөлтэй танилцах, сэтгэлд нийцээгүйгээс буцаах шаардлага гарвал буцааж болох эсэх, хэн зардлыг нь хариуцах зэргийг мэдэж авах нь чухал юм.

6. Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах

Хүргэлтийн хугацаанд анхаарах, хэзээ ирэхийг асууж тодруулах.

7. Төлбөрийн аюулгүй байдлаа хянах

Таны картын дугаар, нууц үгийг асуусан эргэлзээтэй цахим шуудан ирвэл хариу бичихээсээ өмнө тухайн худалдан авалт хийсэн компанитай холбогдоорой. Магадгүй та хакерт цахим хэтэвчээ бэлэглэх гэж байж болох юм шүү дээ. Мөн компьютертоо интернэт вирусын програм суулгах нь эрсдэлээс сэргийлэхэд тустай. Илт худал мэдээлэл агуулсан баннер, сурталчилгаан дээр дарахгүй байх хэрэгтэй. Учир нь энэ нь вирус болон хувийн мэдээлэлд халдах зорилготой хакерууд байдаг.

8. Гүйлгээний мэдээллээ хадгална уу

Онлайн худалдан авалтын баримтаа хадгална уу.. Захиалгын баталгаажуулалтыг хэвлэх буюу хадгалах замаар гүйлгээг нягтлах хэрэгтэй.

9. Цахим худалдааны хууль

Монгол Улсад одоогоор цахим худалдааны эрх зүйн орчин бүрдээгүй ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цахим худалдааг зохицуулсан бүлэг зүйл ангийг оруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. 

Иймд ХЭРЭГЛЭГЧ ТА өөртөө хариуцлагатай хандаж, ухаалаг худалдан авалт хийхийг ЗӨВЛӨЖ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 16 цаг 10 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 16 цаг 38 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 16 цаг 44 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 17 цаг 39 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 17 цаг 51 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 17 цаг 57 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 16 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 19 цаг 3 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 19 цаг 33 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top