Бразил улсыг зорих жуулчдын хамгийн их үзэж сонирхдог Рио-де-Жанейро дахь алдарт Христийн хөшөөнөөс илүү өндөр хөшөөг тус улсын Энкантадо хотод босгож байна.
Тус хөшөөний өндөр нь 43 метр байх бөгөөд баригдаж дууссанаар дэлхийн хамгийн өндөр гурав дахь Христийн хөшөө болох аж.
Одоогоор дэлхийн хамгийн өндөр Христийн хөшөө Индонезид байдаг ба өндөр нь 52.2 метр хүрдэг бол түүний араас Польшид байдаг 52.5 метрийн өндөртэй хөшөө хамгийн өндөрт тооцогддог байна.
Шинээр баригдаж буй хөшөө нь дотроо жуулчдад зориулсан лифттэй байх аж. Ингэснээр жуулчид 40 метрийн өндрөөс алсыг харах боломжтой болох юм. Хөшөөний гар болон толгойн хэсгийг өнгөрсөн долоо хоногт залгаж дуусжээ.
Хөшөө босгох ажлыг 2019 онд эхлүүлсэн хэдий ч уг санааг анх гаргасан хотын дарга Адроальдо Конзатти коронавирусийн хүндрэлийн улмаас нас баржээ. Удалгүй түүний хүү энэ ажлыг гардан авч, Христийн анд нөхдийн холбоотой хамтран барилгын ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөжээ.