x

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах ЗӨВЛӨМЖ!

Жил бүрийн Гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон Засгийн газраас шийдвэрлэсэн байдаг.

Шийдвэрийн дагуу “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” өнөөдөр тохиож байна.

Тиймээс иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.

  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.

  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.

  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.

  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.

  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.

  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсч радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.

  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.

  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.

  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 16 цаг 0 мин Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 16 цаг 28 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 16 цаг 35 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 17 цаг 30 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 17 цаг 41 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 17 цаг 48 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 6 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 18 цаг 53 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 19 цаг 23 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ Уржигдар 19 цаг 15 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа Уржигдар 18 цаг 07 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Уржигдар 16 цаг 09 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана Уржигдар 15 цаг 02 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв Уржигдар 13 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов Уржигдар 12 цаг 20 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Уржигдар 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Уржигдар 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Уржигдар 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Уржигдар 09 цаг 23 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ...
Top