x

Сайн үйлсийн аян

Хүмүүсийг маргаанд дууддаг сэдвийн нэг нь “Сайн үйлсийн аян”. Миний хувьд ийм маргаанд оролцож байгаагүй ч энэ тухай бодоход хүргэсэн зүйлийг танил дүү нар маань хүссэн юм.

Үзэл санаа

Миний хувьд “түүний яах нь миний хэрэг биш” гэдэг үзэлд тийм ч таатай биш. Энэрэнгүй бус санагддаг. Хүн ганцаараа амьдардаггүй, нийгэмлэн сүрэглэдэг. Хүний зан ааш оюуныхаа өгөгдөл шиг л янз бүр учир зарим хүн амьдралдаа нулимс гаргаж үзээгүй байхад зарим нь өчүүхэн зүйлд нугарч, хувь заяа минь ийм хэмээн уруудан доройтож эхэлдэг аж. Тийм нэгийгээ хүчтэй бусад нь өөд нь татаж, ядаж сэтгэлийн тэнхээ өгөх нь буруугүй санагдана. 

Байх уу байхгүй юу?

Гэхдээ улс орны иргэд нэг нь нөгөөдөө туслаад л болчихдог байж таарахгүй. Хөршийн тэргэнцэртэй залуу, доод айлын эмээ хоёр надтай надгүй хүссэн газраа зорчих боломж. Хойд энгэрийн хашаан дахь архичин нөхрийн балчир хүүхдүүд чамтай чамгүй хамгаалагдах орчныг бид бий болгох ёстой. Өөрөөр хэлбэр эрх баригчдаас тасралтгүй шаардах. Учир нь чиний үр хүүхдийн үлдэж амьдрах нийгэм юм лд. 

Гэхдээ өнөөдөр

Мод нэг л өдөр ургачихдаггүй тул өнөөдөртөө бид зүдэрсэн нэгэнтэйгээ урд хойноо оролцоод л урагшаа явахаас өөр аргагүй. Тэгээд ч хүн сэтгэлээсээ энэрэх үзлээ аваад хаячихвал ердөө маргааш нь дэлхий сөнөнө шүү.

Овоолго

Манай ээж аавыг залууд нь “Овоолго” гэх циркийн үзүүлбэр байсан гэдэг. Зураг нь энд тэнд явдаг даа, баахан залуус нэгэн дээрээ давхарлалдаад байшин шиг өндөр болцон. 25 хүн тийм зүйл хийдэг 24-үүлээ чадахгүй гэсэн үг. Манай нийгэм яг л ийм. Шийдвэр гаргагчдаасаа эхлээд хамгийн эцсийн нэгжийн гүйцэтгэгч хүртэл бүгд овоолгоны нэг эд, нэг тулгуур.

Өвөл

Өвөл гуай биднийг бүтэн дарамталдаг даа. Гэхдээ ч одоо дулаан гэр, паартай машин хоёрынхоо дунд явдаг нь олон болохоор мэдрэхээ больж дээ. Цэлдэн хүйтэнд цан хүүрэг болсон цагдаа нарыг хараад дулаан машинаасаа хараад өнгөрнө. Хөлдүү зам дээр бөөвийх шаргал хантаазат ТҮК-ийнхнийг бүр анзаарахаа ч байж. Бид өөрснөө дулаахан явна шүү дээ. Тэгвэл тэднийг өөрснийх нь л сонголт, өөр ажил зөндөө  л байна гэх мэтээр зэнзийрхэх нь утаа, түгжрэл дунд тэсгим хүйтнийг арайхийн давдаг элгээ тэвэрсэн монголчуудад зохих зан мөн үү?

Коронавирус

Хүн бүр тусчих вий гэж нэгнээ хялалзан байх цаг дор өвчтөнтэй байнга хамт байгаа эмч, сувилагч нар, хамаг хүний хараалыг баран загнуулж байгаа онцгойгийн залуус, цагдаа нарыг бид “тавилан чинь тэр” гээд нэмж загнаад суух ёстой юу гэдгийг бодоцгооё. Таны хүү, таны охин, таны дүү, эхнэр, нөхөр тань тийм ажил хийдэг гэж төсөөл дөө. 

Хувь тавилан юмуу?

Өөсрнөө л эмч, цагдаа, онцгой байдал, ТҮК-д ажиллаа биз дээ? Тийм л дээ, гэхдээ тэд амьдрах гэж биднээс илүү тэвчээр гаргаж байна. Хэн ч гэсэн гаргах л байсан гэсэн үнэн л дээ. 

Нээрээ юу?

Гэхдээ яг хүн болгон чамайг загнаж байхад  тэдэнд үйлчлэх гэж цаг наргүй ажиллаж чадах хүн чи мөн болуу? Би лав эхний хоёр хүнийг тэвчээ л дараагийнханд нь салаавч өгөөд эхэлнэ. Бөөн хэрүүл, дажин болно. Харин тэд өдөржин биднийг тэвчдэг. Хэн ч тэвчих байсанд нь биш, чухам тэр намайг тэвчсэний төлөө түүнд талархнам. Туслах нь бүр өөр хэрэг.

Хувь тавилан биш

Тиймээ хө, тэвчээр гаргаж байгаа нэгнээ хайрлая. Биднээс юу ч унахгүй. Гэтэл бид тэсэхээ байсан ганц нэг цагдаа залуусын бичлэгийг хийж тараахдаа гаргууд юм даа. Мянган хүнийг асарч халамжилчихаад ганц алдчихсан сувилагч руу нулимахдаа гайхалтай сайн юм.

Дүү нар юу хэлэв

Үе үе сайн үйлсийн аян санаачилдаг тэд маань энэ удаа Жакобс кофетой хамтарчээ. Сардаа 500 мянган ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулдаг энэ брэндийн зарагдсан бараа болгоноос 15 төгрөгийг сайн үйлсэд зориулах хэлцлийг хийж чадаж. Аяны үзүүр нь цагдаа, эмч, онцгойгийнхон болон ТҮК-ийнхэнд зориулагдана. Аяны нэр “Аваад өгье!”. Тиймээ тэд аваад, өгнө. 

Миний бодож санаж явдаг зүйл

Миний байнга бодож явдаг зүйл бол хэн ч ажил мэргэжилийн онцлогоосоо болж бусдаас илүү хохирох ёсгүй нийгмийг бүтээх. Бас миний байнга бодож явдыг зүйл бол мод нэг өдөр ургадаггүй тул мундаг нийгмийг бүтээх хүртлээ манай нийгмийн хамгийн хүнд хүчрийг үүрч яваа тэдэндээ халуун дулаан хандацгаая гэдэг бодол юм. Бодож явдаг зүйлээ бичих сэдэл өгсөн дүү нартаа гялайлаа

Артаньян

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 59 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 13 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 20 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 26 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 47 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 49 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 3 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 13 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top