x

МАН-ын генсекийн санал болгосон хоёр их наяд 500 тэрбумын авилга

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл нэртэй хатуу хөл хорион дунд өнгөрүүлсэн сар шинийн өдрүүд урлаг соёлын хүрээнд ахиагүй ч улс төрийн хүрээнд бол үзүүштэй “номерууд” цөөнгүй байв. Тэр тусмаа “улс төрийн хүрээг” тодорхойлж буй зүйл нь эрх баригч МАН ганцаараа байлаа. Тус намаас явуулсан сар шинийн мэндчилгээ төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээг хол хаяад зогссонгүй энэ жил тохиож байгаа МАН-ын 100 жилийн ойн арга хэмжээний нээлтийг удахгүй болох Ерөнхийлөгчийн  сонгуулийн сурталчилгаатай нэгэн зэрэг эхлүүлэв.

Товчхондоо ирж буй үхэр жилийг монголчууд “эдийн засгаа сэргээхэд” биш, эрх баригч намын ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулах юм байна. Энэ үнэн болохыг нотлох нэгэн чухал мэдээллийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шинийн 3-ны өдөр өөрийн твиттер хуудсаар нийтэд дэлгэлээ. МАН-ын генсек шинэ Ерөнхий сайдын зарласан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ийн зах зухаас дэлгэхдээ,

“ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд гурван жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй 2 их наядын зээл олгоно,

Залуучуудыг дэмжих 2 сарын хугацаатай сарын 500.000 төгрөгийн тэтгэлэгт сургалтанд хамруулахад 500 тэрбумыг зарцуулна” гэсэн нь олон хүнийг “шок”-ийн байдалд орууллаа. Үүгээр зогссонгүй, “Цаашид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох залуустаа зориулаад хамтрагч нам, олон улсын байгууллагын шугамаар өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгоно” гэв.

Товчхондоо, энэ цагаас хойш МАН-ын батлахтай л бол боломж бүхэн нээлттэй, батлахгүй бол хэнд ч ямар ч боломж байхгүй гэдгийг иргэд, олон нийтэд ил тод зарлалаа. Социализмын үед иргэдээ намын гишүүн, гишүүн бус гэж хоёр хуваагаад намын батлахтай бол ажилд ордог, орон сууц хуваарилдаг, албан тушаалд мацдаг байв. Монголыннийгэм дарга анги, ажилчин анги гэсэн хоёр “каст”-тай. Дарга анги нь МАХН-ын орон тооны гишүүд байж. Яг түүн шиг тогтолцоог бий болгох гэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл энэ тухай “Улс төрийн намууд элитизмыг өөгшүүлэх биш, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Иргэдэд нээлттэй боломж бий болгохын оронд сорчилж талдаа татах, нийгмээс таслах нь муу үр дагавар л авчирна” хэмээн жиргэсэн байна лээ. Нэг үгээр МАН-ын генсек тус нам нийт монголчуудын төлөө биш, намын гишүүдийнхээ төлөө бодлого явуулна гэдгийг ил зарлав. Сурч боловсоръё, ажилтай амьдралтай байя гэвэл хамгийн түрүүнд МАН-ын гишүүн болох ёстой. Эргээд соц үеийн нэг намын тогтолцоо руугаа гулсана гэсэн үг. Нөгөө улс төрийн олон урьгалч байдал, үзэл санааны өрсөлдөөн энэ тэр “чөтгөр лүүгээ тонилж” байгаа нь тэр.

Хоёрдугаарт, шинээр зарлаж буй “10 их наядын хөтөлбөр” нь шууд утгаараа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн авилга болох нь шууд харагдаж байна. Ердөө хоёрхон сарын өмнө 2021 оны төсвийг батлахдаа “ЖДҮХС-д /жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл/ төсөвлөх мөнгө байхгүй” гэж байсан Засгийн газар гэнэт түүхэнд байгаагүй өндөр дүнтэй /ДНБ-ий 30 хувь/ хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр зарласан нь өөр ямар шалтгаантай байж болох вэ? Дээр нь хаанаас тэр зээлээ санхүүжүүлэх вэ?

Сануулахад ЖДҮ хөгжүүлэх зээл гэдэг бол өмнөх парламентын хамтаараа /УИХ-ын 44 гишүүн шүү дээ/ хусаад АТГ-т дуудагддаг тэрбумын зээл биш. Жинхэнэ ЖДҮ эрхлэгчид бол хамаг хөрөнгөөрөө дэнчин тавьж, барьцаа гаргаад хамгийн ихдээ 20-30 сая төгрөгийн л зээл авдаг. Тэр дүнгээр харвал МАН хамгийн багадаа 100.000 аж ахуйн нэгжид жилийн гурван хувийн хүүтэй зээл амлаж байна гэсэн үг. Жинхэнэ утгаараа ЖДҮ зээл байсан бол сайхан л хэрэг. Гэвч зорилго нь өөр байна аа гэдгийг дээр хэлсэн. Дараачийн асуулт, тэр мөнгийг МАН хаанаас босгох вэ?

Залуучуудыг сургая, хөгжүүлье гэж байгаа нь сайн хэрэг. Гэтэл яагаад заавал "Сарын 500.000 төгрөгөөр хоёр сарын сургалтын мөнгө өгнө" гэв? Нийт дүнгээрээ нэг сая төгрөгийн мөнгөн амлалт. Дахиад 500 мянган хүнд сая төгрөг амлачихлаа. Нэг нь сургалтанд хамруулсан нэртэй, нөгөө нь хамрагдсан нэртэй сертификат бичүүлээд сая төгрөг бэлэн авах юм байна. Сургая гэхнээ x сургалтын төвүүдийнх нь чадавх хүрэхгүй, лав ойрын 4-5 жилдээ. Шуудхан хэлэхэд бэлэн мөнгөөр шууд худалдан авалт хийж буй сонгуулийн луйвар. Нөгөө “Улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн жилд, сонгууль угтаж мөнгөн амлалт авч болохгүй” гэсэн хуулийн зохицуулалт, зарчим хаачсан...?

Сар шинийн өмнөхөн нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нэгэн мэдэгдэл хийснийг сая эргэн санахад хүрэв. “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж байна. "Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно" гэсэн ганцхан заалт оруулахад бүх зүйл дуусна шүү” гэж хэлсэн дээ. Тухайн үед нь “цайнд халсан хүн тараг үлээнэ” гэдэг болж, арай л хэтрүүлчихэв үү гэж харж байсан ч одоо эргээд харахад үгүй юмсанж.

Хэрвээ МАН энэ эрчээрээ зүтгэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол Улс жинхэнээсээ "банкрот" болж, /цар тахлын хямрал юу ч биш/ бослого хөдөлгөөн гарах нь тодорхой. Тэр үед зугтах ганц арга нь Ерөнхийлөгчийн засаглалд шилжих. Нэн ялангуяа МАН хоёр удаа 80-аас илүү хувийн суудалтай үнэмлэхүй олонхиор засаглахдаа ардчилсан парламентын нэр хүндийг асар ихээр унагаасан нь Ерөнхийлөгчийн засаглал руу гулсах аятайхан шалтаг, зөөлөн хөрс болох биз.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ц (202.9.40.249)
    АН тэгээд сайн байж чадсан уу
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.10.23.132)
    МАН гэж хэдэн хулгайчуудыг тэнгэр гэсгээгээсэй.Үхэж дуусмаар
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Билгүүн (45.72.46.134)
    Монгол ялна
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Нандинэрдэнэ (138.128.88.206)
    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Энхжин (144.168.159.116)
    Монгол минь яанадаа
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Хонгорзул (45.72.62.128)
    Юу л болох гээд байна даа
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Алтанцэцэг (23.250.92.228)
    Луйварчид
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Уянга (198.154.91.165)
    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • irgen (139.5.218.49)
    Oriflame AN ch yalgaagui
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Монгол ялна
      Өдөр шөнө шиг, тэнгэр газар шиг ялгаатай.МАН бол нам бус, нам нийлж, сэм хуйвалдсан шоронгийнархаг луйварчдын Бүлэг. Тэдний үлдээсэн сэгээр хооллосон цөөн хэдэн ноход АН-н толгойд байгаа боловч гол түшиг нь арбчилсан үзэл баримтлал учраас АН-н цэвэрших цаг ирнэ.
      2021 оны 02 сарын 17
  • irgen (139.5.218.49)
    udq irgenii niigmiin nuluuguur oriflam MAN suljee zadrana unana
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Ганбаатар (139.5.219.68)
    Тэр зуун жилийн ойгоо тэмдэглэх нам чинь 1990 онд алга болсон. Харин оронд нь МАН нэртэй нэг ийм бүлэглэл гарч ирсэн шүү дээ. Үүнийг цэвэр ариун ёс суртахуунтай жинхэнэ нам гэхэд үнэхээр хэцүү. Энэ намын гишүүн гэгдэж байгаа хүмүүсээс хүн амины хэрэгтэн (Хадгаламж зээлийн хошооны хэрэг)᠎, оффшорчин, газрын наймаачин гээд л хэрэгт холбогддог нь энэ чинь нам мөн үү гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Тэгээд ч зуун жилийн ойг тэмдэглэх ямар ч шндэслэл энэ намд байхгүй.
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 3 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 17 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 24 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 30 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 51 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 53 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 7 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 24 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 7 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 17 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top