x

Энхсайханыг зоригжуулсан эрх чөлөөний дуу

Мэндсайханы Энхсайхан бол Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Тийм болоод иргэний журамт үүргээ биелүүлэх ухамсраа харуулсаар байгаад хилсдсэн. Түүний иргэний журамт үүргээ сахих ухамсраар нь АТГ, прокурорууд даапаалан тоглох нь зэвүүн байж билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг элчин сайдаас эгүүлэн татна гэдгээ шинэ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдсэн. Уг нь элчин сайдыг эгүүлэн татах нь элчин сайдаа суулгасан тухайн оронтой харилцах харилцаа эвгүйтсэн үед л хэрэглэдэг дипломат арга хэрэгслийн нэг байдаг. Дотоод асуудлаас болж элчин сайдаа эгүүлэн татаж, гэмгүй нөгөө улсдаа демарш хийх нь тун балай мунхаг хэрэг. Тамгын газрын дарга төрт ёсны мэдлэг үгүй болохоо ингэж нэг харуулсан!

Тэгээд зогссонгүй. Энхсайханыг буруутгахын тулд өмнөх төрөөс уламжилж ирсэн бодлогыг, шинэ төр нь гэмт үйлдэл мэтээр дайрах болов. Тухайлбал Тавантолгойн төсөл. Энэ бол угтаа УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх чиглэл өгсөн төсөл юм. Энхсайханы хариуцсан цахилгаан станцын төсөл бол бүр боловсруулах шатандаа л явсан төдий.

Тавантолгойн төсөлд АТГ, прокурор хавтаст хэрэг нээв. Энхсайханыг гэрчээр дуудав. Нөгөөх нь Шведээс хувийн зардлаар нисэж ирээд гэрчийн мэдүүлэг өгөөд буцав. Дараа нь элчин сайдаас эгүүлэн татагдаж ирмэгц нь түүнийг АТГ сэжигтнээр татав. Энэ тухай сэтгүүлчид түүнээс шалгаан асуухад “шалгах шаардлагатай бол шалгах нь зүйн хэрэг” хэмээн тэр журамт иргэний ёсоор хариулж байлаа.

Үнэндээ мөрдөн шалгах үйл ажиллагаа эхнээсээ л хууль зөрчиж явагдсан. Шалгах ёстой байлаа ч мөрдөн шалгах ажиллагаа хуулийн үг үсэгт яв цав нийцэж явах ёстой юм.

Сүүлдээ ч бүр цадигаа алдсан. Дуртай үедээ баривчлаад л, цагдан хориод л, суллаж тавиад л, эргэж хориод л. Хуулийн үндэслэл байхгүй. Төрийн улс төрийн албан тушаалд ажиллаж байсан хүнийг шалгахдаа хууль зөрчиж байгаа л бол улс төрийн захиалгатай байдаг нь жам.

Би 30 жилийн турш; айл ухдаг хулгайч, гадаадад авлигын олон хаустай, анд нөхдөө алсан алуурчин, андынхаа эхнэртэй садарлагч, террорист үйл ажиллагаанд турхирагч, оффшорчин, мөнгө угаагч зэргээр элдвээр гүтгүүлэн шалгагдаж явахдаа үхтлээ өсөрхсөн коммунистуудын улс төрийн захиалгат мөрдөн байцаах ажиллагаа ямар байдгийг мэдэхийн цаагуур мэдэж авсан юм. Хүнд гар ч хүрээгүй байхад хүн зодсон гээд л шоронд хийчихнэ шүү дээ. Захиалгат мөрдөн байцаалтад өртөж явснаараа би ардчиллын лидерүүд дотроо толгой цохидог тул хамгийн туршлагатай нь аргагүй мөн билээ!

Тийм болохоор л би Энхсайханыг улс төрийн захиалгатай мөрдөн байцааж байгааг эхнээс нь гадарлаж байв. Харин тэр “арай ч үгүй байлгүй” хэмээн журамт иргэний ёсоор хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн гүйсээр байлаа. Тэгж явсаар ямар ч хуулийн үндэслэлгүйгээр цагдан хорьж эхлэхэд, сая нэг мань эр миний зөв байсныг ойлгож байсан.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн буюу тройкагийн гэж олонд алдарших болсон шүүх “хуулийг хүчиндэн” шоронд хорихоор яллан хилсдүүлсэн сүүлийн мөчид Энхсайхан манай Үндсэн хуулийн шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх цааснаас цааш байхгүй болсныг мөн ухаарсан байх. Тэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт цааргалалгүй оролцохдоо, ядахдаа эцсийн бүлэгт шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхээ шүүх дээр эдэлнэ гэж горьдож байсан!

Энхсайхан, харьд ерөнхий сайд нараа алдан ачуулж, цаазлуулж байсан эмгэнэлт түүхтэй Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувиар Монголын ардчилал, жинхэнэ тусгаар тогтнолыг устгах аюул ямар ойрхон ирсэнд сэтгэл ихэд зовнин, байж ядаж байгаа түүний сэтгэлийн “хуй салхи” нь хорих ангийн өргөст торны дотроос ч “салхилж” байсан. 

Мань эр “Сайн цаг ирнэ, яагаад гэвэл эрх чөлөөг хар багаасаа 30 жил амссан, түүнийгээ тийм ч амархан алдах ёсгүй шинэ үе бий болсон гэж өөртөө шивнэж байгаа” хэмээн надад хэлнэ билээ. Нарсанд байгаа тэр, наранд байгаа намайг бодвол өөдрөг хэвээрээ. Ийм л хүн. Би түүнд “тэр эрх чөлөөтэй өссөн залуусын олонх нь эрх чөлөөндөө зад агсам тавьж, популизмд хөөрөн хошуурч буй” хэмээн золтой л хариу хэлчхээгүй. Амыг нь дагуулаад л орхисон.

Энхсайхан, эрх чөлөөгөө эрхэмлэдэг залуу үеийн төлөөлөл болсон хорих ангийн ажилтан залуу бүсгүйн өөрийг нь зоригжуулж хэлсэн үгийг надад гайхуулсан нь харин сэтгэлийг минь багагүй хөдөлгөсөн. Тэр бүсгүй “Та наад дөрвөн ханаа байхгүй гэж бодоорой. Гэртээ заавал харина шүү гэж бодоод насаа 10 жилээр уртасгах хэрэгтэй!” хэмээжээ. Энэ бол Энхсайханыг зоригжуулсан “эрх чөлөөний дуу” гэлтэй. Шоронд эрх чөлөөг ингэж тунхаглахаас илүү яаж тунхаглах билээ.

Монголын залуус ийм зоригтой эрх чөлөөг эрхэмлэдэг ахул залуустаа итгэж байгаа Энхсайханы итгэл аргагүй зөв! Залуустаа итгэх итгэлээ гээгээгүй Энхсайхан андаа санан санан гэртээ буцаж ирэхдээ миний бие бас нэг дуу тэрлэсэн бөлгөө.

Эрх чөлөө ирэх өдөр

Нэг л амьдарна гэдгээ зөнгөөрөө мэднэ, би
Нэг л олдох заяаныхаа эзэн байхыг хүснэ, би
Түүнийг эрх чөлөө гэдэг юм, тэр миний сахиус
Тэр сахиусаа шүтээд зоргоороо дуулж явлаа, би

Эрх чөлөөг зүхэх мунхаг харанхуйн гайгаар
Эр бярыг олсон мунаг дарангуй эргэн иржээ
Мунаг дарангуй ирэхийн цагт зон олон айжээ
Нэг л олдох хувь заяагаа өргөл болгон өгчээ

Эрхт сүрээр айлгах дарангуйн дор сөхөрлөө, бид
Эрхэлж өссөн эрх чөлөөгөө алдлаа, хагацлаа
Эргэж түүнтэй уулзахын ерөөл энэ үедээ үгүй ч бай
Эргээд ирэхэд нь цэцэгтэй угтах үр хойчис минь бий!

Магадгүй, популизмд хөөрөх өнөөгийн залуус төөрөлдөөд дарангуй дор мунхаглан унаж мэднэ. Популизмын эцсийн зогсоол дарангуйлал байдаг учраас!

Хэдий тийм ч тэд эрх чөлөөгөө нэхэх өдөр ирэх нь дамжиггүй. Учир нь монголчууд бидний өвөг дээдсийн сүнс тэдний чихэнд “Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр” хэмээн шивнэсээр байх болно оо!

Э.Бат-Үүл /2021.02.15/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.190.112)
    Үгүй ээ Бат-үүл гоншигнох хүн биш ээ .Голыг нь үнэнийг хэлээд бна. ёр шудрага зарчим алдагдаад зарчимч хатуу зөв хүн Энхсайханыг шоронд хорьсон буруу .Уурхай үйлдвэр лизинз зарсан биш нэг машин хямдруулж авсан нь хэрэг үүсэх шалтгаан болсон .Шүүх хууль ямар гэдгийг харуулаад бна.Гараад гараа цайтал үзэх хэрэгтэй
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.23.53)
    Э.Бат-Үүл та аргагүй л Ардчилал Эрх чөлөөний манаач юмдаа.
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • Хүрлээ (192.82.73.107)
    Сайн эцгийн нэрийг баастсан лалар
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
  • 7 од (103.229.122.52)
    Би Энхсайханыг дэмждэг. Би Бат Үүлийг дэмждэг. Би Со-г дэмждэг. Би Элбэгийг дэмждэг. Тэд нар тухайн нийгэмд амьдарч үзээгүй байж үзсэн юм шиг дураараа өөрсдийг нь муу хэлдэг, гутаан доромжилдог, хэнээс ч айж ичилгүй дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэдэг цаг үеийг авчирсан юм. Тэд нар хүн болгон гадаадад зорчдог, газар шороогоо ухаж болдог, гаднаа машин тэрэг сойдог цаг үеийг авчиралцсанд нь би дэмждэг.
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 5 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 19 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 26 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 32 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 53 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 55 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 9 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 26 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 9 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 19 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top